1 RIO TINTO TO SELL US BORON ASSETS WWW.MINING.COM PUBLISHED:2025/11/27      2 MONGOLIA MAY JOIN CIS RAILWAY TRANSPORT COUNCIL WWW.REPORT.AZ PUBLISHED:2025/11/27      3 MONGOLIAN SOLAR PLANT: UNIQUE 2024 PROJECT UNVEILED WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/11/27      4 FACTORS SHAPING INDIA'S RENEWED INTEREST IN MONGOLIA AND WHY CHINA IS SURE TO NOTICE WWW.CALIBER.AZ PUBLISHED:2025/11/27      5 MONGOLIA OBSERVES REPUBLIC PROCLAMATION AND FIRST CONSTITUTION ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      6 OVER 200 INTERNATIONAL SHIPS NOW SAIL WITH MONGOLIAN FLAG WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/27      7 GOVERNMENT ALLOCATES MNT 1 BILLION FOR OVERTIME INCENTIVES OF MEDICAL STAFF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      8 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      9 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      10 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      МОНГОЛ, ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРСНЫ ДАРАА УЛСЫН ЦОЛ ОЛГОХ ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОСТ НАЙР ТАВЬСАН САНАЛ НЬ МОНГОЛЫГ БАРУУНЫ ДАВХАР ХОРИГ, FATF-ЫН СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ТОМУУГИЙН ТАРХАЛТ ӨНДӨР СУРГУУЛИУДЫН 1-5 АНГИЙН СУРАГЧДЫГ ДАВАА ГАРАГААС ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛД ХЯТАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     KAZINFORM: МОНГОЛООС ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРСАН “SILK WAY STAR”-ЫН АНХНЫ ЯЛАГЧИЙН ЗАМНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.МӨНХСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ХАГАС КОКСОН ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА 226 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26    

Ерөнхий сайдын Орост найр тавьсан санал нь Монголыг барууны давхар хориг, FATF-ын саарал жагсаалтад оруулах эрсдэлтэй www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Москва хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бархаалхаж, Ерөнхий сайд М.В.Мишустинтай уулзжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийдөгч В.В.Путинтай уулзах үеэрээ “Хоёр улсын төлбөр тооцоо, худалдааг хөнгөвчлөх зорилгоор ОХУ-ын банкны салбарыг Монголд нээхэд бэлэн. Хоёр улсын Сангийн сайд нар уулзаж, уг асуудлыг тохиролцсон” гэдгээ илэрхийлснийг Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ. Харин Монгол Улсын Засгийн газрын албан мэдээнд уг асуудлыг дурдаагүй бөгөөд одоогоор ямар нэртэй, ямар банкийг, аль чиглэлд, ямар төрлийн төлбөр тооцоо хийхийг зөвшөөрөх вэ зэрэг нь тодорхойгүй байна.
Монгол Улсын хувьд 2023 онд гаднын банк салбар, төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах эрх зүйн орчныг сайжруулсан ч өнөөдрийг хүртэл аль нэг улсын банк салбар, төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах хүсэлт Монголбанкинд ирээгүй байгаа аж. Монгол Улсын Банкны тухай хуульд заасны дагуу гаднын банк салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийг Монголбанк олгож, хяналт тавьж, эрхлэх үйл ажиллагаанд нь хязгаарлалт тавьж ажиллах үүрэгтэй байгууллага бол Монголбанк гэж заасан. Товчхондоо, ОХУ-ын банк Монголд салбар нээх зөвшөөрлийг Засгийн газар бус Монголбанк шийднэ гэсэн үг.
Мэдээж гаднын банк Монголд орж ирэх нь санхүүгийн зах зээл тэлэх, өрсөлдөөн нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Шатахуунаа бараг 100 хувь, эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хувийг ОХУ-аас импортолдог Монгол Улсын хувьд оросын банк салбараа нээснээр төлбөр түргэн шуурхай гүйцэтгэх, цаашлаад ам.доллараар бус рублиэр төлбөрөө тооцоо хийгдэх эерэг нөлөөтэй. Мөн Евразийн орнуудтай худалдаа арилжаа хийдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давуу тал болно.
Гэвч бодит байдлыг харвал, ОХУ-ын ихэнх банк олон улсын хоригт орсон бөгөөд хэрвээ Монгол Улс барууны хоригт орсон оросын банкинд салбар нээх зөвшөөрөл олговол барууны давхар хоригт орох эрсдэлтэй. Түүнчлэн, сүүлийн дөрвөн жил Укрианы дайныг дэмжиж, террорист маягийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа ОХУ-ын банкуудтай хамтрах нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын саарал жагсаалтад орох үндэслэл ч болж мэдэх юм. 2019 онд Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтад орох гол үндэслэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, стратеги дутагдалтай гэж үзсэн байдаг. Үүнээс болж Монголын арилжааны банкуудын гадаад төлбөр тооцоон дээр хүндрэл бүрхшээл гарч байсан гашуун түүх бий.
Мөн барууны хоригт орсон ОХУ-ын банк Монгол Улсад салбараа нээн ажиллуулахаар болбол SWIFT холболт тасалдах ч эрсдэл үүсэж мэднэ.
SWIFT гэж юу вэ?
SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) бол олон улсын банкууд хоорондоо гүйлгээний мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх коммуникацийн сүлжээ юм. SWIFT-ээр мөнгө шилжүүлдэггүй, харин гүйлгээний мэдээллийг найдвартай, хурдан дамжуулдаг систем юм.
SWIFT холболт тасалдах гэдэг нь, хоригт орсон банктай ажиллах үед, тухайн банк SWIFT системд оролцох эрхээ алдах эсвэл төлбөрийг дамжуулахад бусад банкууд татгалздаг байна. SWIFT-аар дамжуулах төлбөр тасалдах тул alternative арга буюу гараар, бэлнээр, өөр төлбөрийн системээр хийх шаардлагатай нүүр тулна.
Жишээгээр тайлбарлабал, Европын холбоо, Америк, Их Британийн санхүүгийн хоригт орсон Gazprombank, Sovcombank Монголд салбараа нээвэл Монголын компаниуд Gazprombank, Sovcombank шууд SWIFT гүйлгээ хийх боломжгүй бөгөөд хэрэглэгч зөвхөн SPFS (Оросын өөрийн төлбөрийн систем) эсвэл бэлнээр гүйлгээ хийх шаардлагатай болно. Үүнээс болж гаднын банкууд Монголын банкийг эрсдэлтэй гэж үзэж, харилцаагаа зогсоож болзошгүй. Өөрөөр хэлбэл, АНУ, ЕХ хоригт орсон банктай хамтран ажилласан гэж үзвэл Монголын банкны гүйлгээ давхар хоригт орно гэсэн үг.
ОХУ-ын банк Монгол Улсад салбараа нээх асуудлыг сайн талаас харвал, геополитикийн хувьд ашигтай, мөнхийн хөрштэйгөө худалдаа, эдийн засгаа тэнцвэржүүлэх бодлогын нэг хэсэг байж болно. Харин өнөөдрийн нөхцөл байдлыг харвал, ОХУ-ын бүхий л том банкууд барууны хоригт орсон учраас эрсдэл нь илүү харагдана. 
Оросын банкуудад тавьсан хориг арга хэмжээнүүд
2022 оны дунд үеэс Sberbank, VTB, Otkritie, Sovcombank, Rosselkhozbank гэх мэт банкнууд Европын Холбоо болон Их Британиас авсан ээлж дараалсан хоригт орж эхэлсэн. Үүнд:
SWIFT-ээс салгах
Корреспондент банкны үйлчилгээг хориглох
Хөрөнгө оруулалтын шинэ хориг тавих зэрэг олон хатуу арга хэмжээ багтсан.
2023 оны тавдугаар сар: Их Британийн нэгтгэсэн санхүүгийн хориг
Их Британи 2023 онд хоригийн жагсаалтаа шинэчилж, Gazprombank, Sovcombank болон бусад банкнуудыг хатуу хязгаарлалтад оруулав.
2024 оны арваннэгдүгээр сарын 21: АНУ-ын маш том шинэ хоригийн давалгаа
Gazprombank: АНУ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд SDN жагсаалтад бүрэн оруулсан. Газпромбанк өмнө нь бүрэн хоригт ороогүй том банкнуудын нэг байсан тус энэхүү шийдвэр чухал өөрчлөлт авчирсан. АНУ нэг өдөрт 50 гаруй Оросын банк, санхүүгийн байгууллагыг хоригт нэмсэн. Ингэснээр АНУ-д бүрэн хориглогдсон Оросын банкнуудын тоо эрс өссөн.
2024–2025 он: ЕХ-ны үргэлжилсэн хоригийн багцууд
Европын холбоо 2024–2025 онд хоригийн шинэ багцууд баталж, шинэ банкнуудыг гүйлгээний хоригт нэмэх, төлбөрийн систем, завсрын байгууллагуудад чиглэсэн арга хэмжээг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна.
2025 оны аравдугаар сард Оросын таван банк болон гуравдагч орнуудын бусад зарим банктай хийх бүх төрлийн гүйлгээг хориглосон. Харин долдугаар сард ЕХ-д байрлах тусгайлсан санхүүгийн мэдээллийн үйлчилгээг Оросын банкнуудад үзүүлэхийг хориглосон өмнөх шийдвэрийг өргөтгөн бүрэн гүйлгээний хориг болгон хувиргаж, нэмэлтээр 22 Оросын банканд хэрэгжүүлэхээр болжээ.
BY
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-27