1 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      3 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      4 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      5 MONGOLIA, UAE SIGN ENERGY COOPERATION MOU WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      6 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      7 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      8 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      9 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      10 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Авлигын асуудлаар гаднын банкны хоригт орсон ах, дүү хоёрын охин компаниуд алт, газрын ховор элементийн орд эзэмшдэг www.eguur.mn

"Европын сэргээн босголт хөгжлийн банк" /EBRD/ манай улсын “Макс Импэкс”, “Хан Алтай Ресурс” компаниудад хориг тавьснаа пүрэв гарагт /2025.11.27/ зарласан талаар бид мэдээлсэн. Тус хоёр компанитай холбоотой 22 охин компани 4.5 жилийн хугацаатайгаар хоригт орсон.
Товчхондоо, "Авлига өгөхийг завдсан" хэрэг аж.
"Хан Алтай Ресурс" ХХК-нд олгох уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан зээлийн санхүүжилттэй холбоотойгоор асуудал үүсжээ.
-"Европын сэргээн босголтын банк" 2006 оноос хойш манай улсын 159 төсөлд хөрөнгө оруулалт хийжээ-
Юун түрүүнд "Европын сэргээн босголтын банк"-ны манай улсад хийсэн хөрөнгө оруулалт санхүүжилтийн мэдээллийг албан сайтаас шүүж үзлээ. 2006 оноос хойш хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд өдгөө даруй 20 жил болох гэж байна.
Өнөөдрийг хүртэл 159 төсөлд хөрөнгө оруулалт хийжээ.
Хуримтлагдсан хөрөнгө оруулалт 2,474 сая евро
Хуримтлагдсан зарцуулалт болон гаргасан баталгаа 2,228 сая евро
"Европын сэргээн босголт, хөгжлийн банк"-наас зээл, санхүүжилт авч байсан компаниудаас болон төслүүдээс дурдвал:
Хамгийн сүүлд гэхэд л арваннэгдүгээр сард хөдөө аж ахуйн салбарын жижиг дунд бизнесүүдийг дэмжих агуулгаар ХААН БАНК-тай 20 сая ам.долларын гэрээ үзэглэсэн.
Иймд, "Макс групп"-ийн охин компаниудын авлигын балаг бусад ААН-үүдэд халтай юу, боломжийг нь хаах уу, хар жагсаалтын эрсдэл рүү чирэх үү гэдэг нь анхаарал татах юм.
-Гаднын банканд авлига өгөхийг завдсан хоёр компанийн нэг нь алтны, нөгөө нь газрын ховор элементийн орд эзэмшдэг-
Одоо гаднын банкийг авлигадахыг “оролдсон” "Макс групп"-ийн охин компаниудын талаарх мэдээллийг хүргэе.
"Макс-Импэкс" ХХК: 2006.03.20-нд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд нар. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь "Мушгиа худаг" ордод хоёр тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан, 2043 он хүртэл ашиглах эрхтэй. Энэ газрын ховор элементийн орд. Уг ордыг ОХА-тай хамтран хайгуулын хүрээнд улсын төсвийн зардлаар илрүүлж байжээ. 2020 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар сууж байх үес ҮАБЗ хуралдаад эл ордыг нь төрд авахаар ярилцаж байв.
“Хан Алтай Ресурс” ХХК: 2019.04.01-нд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигчээр Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд нар, удирдах албан тушаалтнаар Цэнд-Аюуш Батпүрэв, Базаррагчаагийн Гантулга нар бүртгэлтэй. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Булаг талбайд 6793.28 га-г 2050 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Мөн 1305.02 га талбайд хайгуулын нэг тусгай зөвшөөрөлтэй. Тус компани “Хан Алтай” алтны үндсэн ордыг 2022 оноос ашиглаж эхэлсэн. Ордын нөөцийн хэмжээ нь 85.4 тонн гэж тогтоогдоод байгаа. Энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц хэмжээ. Уурхайн нийт санхүүжилт нь 226.5 тэрбум бөгөөд 2023 онд 140 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байсан. Мөн “Марко-Поло” гэх компаниараа Говь-Алтай аймгийн Бигэрт алтны орд эзэмшдэг.
Дээрх компаниудын эзэн Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар төрсөн ах дүүс. Д.Цэрэнжигмэд нь Д.Ганбаатарын ах. Тэрбээр, "Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан", Тод Манлай Уяач, "Макс Групп"-ийн Ерөнхий Захирал.
Тэгэхээр ах дүүс Говь-Алтай дахь “Хан Алтай” алтны үндсэн орд эзэмшдэг "Хан Алтай Ресурс" ХХК-даа зориулан уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах зээлийн санхүүжилт хөөцөлдөж байгаад дээрх хэрэгт нэр холбогдсон болж таарч байна.
-Концессийн гэрээгээр Говь-Алтай руу, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан руу зам тавьжээ-
Сонирхолтой нь ах, дүү хоёр алтны орд нь байрладаг чиглэлд концессийн гэрээгээр зам тавьсан. Мөн “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-ны санхүүжилтээр ч зам тавьжээ.
Концессийн гэрээгээр Баянхонгор-Алтай чиглэлийн зам: 2019.04.10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг Д.Ганбаатарын “Макс рөүд” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч байв. 2015 оноос хойш гацсан зам ингэж хөдөлсөн. 2021 онд тус автозамын төслийг хэрэгжүүлэхэд зориулж “Макс рөүд” ХХК-д 131 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр гэрээлсэн. Мөн нэмээд "Хөгжлийн банк"-наас 71.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Дараа нь "Хөгжлийн банк"-ны найдваргүй зээлдэгчдийн ангилалд “Макс рөүд” ХХК 18.4 тэрбум төгрөгийн өртэй хэмээн зарлагдсан.
"Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны санхүүжилтээр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам: Д.Ганбаатарын "Арж капитал" ХХК нь Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км хатуу хучилттай автозамын I, II багцийн тендерт гүйцэтгэгчээр шалгарсан. I багцын 20.5 сая ам.доллар буюу 65 тэрбум орчим төгрөгийн гэрээг 2020.06.22-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан. Энэ мөнгө "Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны зээлээр санхүүжүүлсэн.
Бүр хачирхалтай нь эдгээр замын гүйцэтгэгчээр шалгарах үед Зам, тээвэр хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байсан. Б.Энх-Амгалан Д.Ганбаатар нар нэг нутгийнх буюу Говь-Алтайнх. Энэ утгаараа нутгийн зөвлөлөөр ч холбоотой явж ирж. Цаашлаад бүр Б.Энх-Амгалангийн дүү Б.Энхболд нь Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нартай “Баянбогд хөгжил сан”-гаар холбогддог аж.
-
Эцэст нь, "Макс групп"-ийн Д.Ганбаатар нь төрийн олон томчуултай ойр дотно нөхөрлөдөг гэгддэг. Эл цуваа Б.Энх-Амгалан, М.Энхболд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэхчлэн хөврөх бололтой. Учир нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед 2020 онд "Хөдөлмөрийн баатар" цол хүртэж байлаа.
Тиймээс ч эл ах дүүсд хийж үзээгүй бизнес, гар дүрж үзээгүй салбар байдаггүй бололтой.



Нийтэлсэн огноо2025-12-02