1 50 AVIATION PROFESSIONALS TO RECEIVE TRAINING IN CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      2 CONTRACT FOR POWER PLANT EXPANSION TO BE CONCLUDED SOON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      3 MONGOLIAN FUEL IMPORTER SHUNKHAI OPENS 100 BILLION TUGRIK BOND SALE WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/21      4 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      5 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      6 JADE GAS TO INVESTIGATE DEEPER EXPLORATION POTENTIAL OF TTCBM PROJECT IN MONGOLIA WWW.SMALLCAPS.COM.AU/ PUBLISHED:2026/09/21      7 EBRD AND EU BOOST SME LENDING IN MONGOLIA WITH €25 MILLION INITIATIVE WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/09/21      8 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      9 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      10 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэллээ www.news.mn

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулна, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулна, Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, байгальд орчинд ээлтэй  мал аж ахуйн цогц кластер үйлдвэрлэл болон хөгжих юм.

Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, хотын төвийн газар ашиглалтыг сайжруулах, одоо байгаа үйлдвэрийн бүсүүдийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөлт хийх боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн ачааллыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.



Нийтэлсэн огноо2026-09-21