1 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      2 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      3 JADE GAS TO INVESTIGATE DEEPER EXPLORATION POTENTIAL OF TTCBM PROJECT IN MONGOLIA WWW.SMALLCAPS.COM.AU/ PUBLISHED:2026/09/21      4 EBRD AND EU BOOST SME LENDING IN MONGOLIA WITH €25 MILLION INITIATIVE WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/09/21      5 PRESIDENT KHURELSUKH TO ATTEND UN GENERAL ASSEMBLY GENERAL DEBATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      6 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      7 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      8 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      9 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      10 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Энэ өвөл дулааны эрчим хүч дутагдана www.gogo.mn

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулга сонсож хэлэлцлээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэл ажилд маш их анхааран өдөр шөнөгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцуудад 20 зуух засвар хийх ёстой байгаагаас ес нь бүрэн дуусчихсан. Үлдсэн 11 нь 35-85 хувийн гүйцэтгэлтэй байна. 12 турбогенератор засварласан байх ёстойгоос дөрөв нь 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол наймыг нь засаж дуусгасан.

Эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 79 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх өвөл цахилгаан хязгаарлах эсэхийг иргэд их асууж байна. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар эрчим хүчний хэрэглээ ирэх онд оргил ачаалал 1,956 МВт-д хүрэх тооцоо гарсан.

Харин суурьлагдсан хүчин чадал 1836 МВт байна. Энэхүү эрчим хүчийг бий болгохын тулд ДЦС-1410 МВт, салхинаас 30 МВт, уснаас 5 МВт, батерей хураагуураас 150МВт, үлдсэнийг нь урд, хойд хөршөөс импортоор хангана.

Энэ өвөл дулааны эрчим хүч дутагдана. Дулааны цахилгаан станцууд өнөөдөр байгаа хүчин чадлаасаа 50 хувиар илүү дулаан нийлүүлж, улайссан байдалтай, хэтрүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хот дулааны станцын дутагдалд орсон. Хорооллоор нь байтугай  хоёр гуравхан байшин барих боломжгүй нөхцөлтэй болсон учраас ирэх оны төсөвт Дулааны цахилгаан станц V барих төсөв тавьсан" гэж мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-09-21