1 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      2 MAYORS EXCHANGE GOOD PRACTICES, SEEK NEW PARTNERSHIP MODELS AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/23      3 FIRST 110 GREEN HOUSING UNITS COMPLETED AT SHARKHAD SUB-CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/23      4 BASIC PENSIONS FOR SENIOR CITIZENS TO INCREASE BY MNT 100,000–300,000 FROM NOVEMBER 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/23      5 TOURISM DRIVEN BY INFLATED FIGURES, LEFT BEHIND IN DEVELOPMENT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/21      6 MONGOLIA GREEN FINANCE CORPORATION LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/21      7 MONGOLIA AND GGGI SIGN DEAL TO STRENGTHEN GREEN DEVELOPMENT COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/21      8 MONGOLIA SEEKS JOINT S. KOREA-CHINA-JAPAN RESPONSE TO GOBI DUST AS COP17 DRIVES CROSS-BORDER COOPERATION WWW.KOREAPOST.COM PUBLISHED:2026/08/21      9 PRICE PROPOSALS SENT TO PROCURE 179 MEDICINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/20      10 EX-PRESIDENT MOON TO VISIT MONGOLIA, A POTENTIAL US-NORTH KOREA SUMMIT SITE WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/08/20      ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     УЛААНБААТАР ХОТ 250 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛХ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     Б.ПҮРЭВДАГВА: ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ТУУЛЫН САН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     "SKY SHUTTLE” НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL STRATEGIC ADVISORY GROUP”-ТЭЙ ХАМТАРНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛСАН ШИГ ЧАНГАЛЖ, 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭСЭН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН: 3111 ИРГЭН 107.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ТӨСВИЙН ОРЛОГО 2.4 ИХ НАЯДААР ТАСРААД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ЕСДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ЕБС-ИУДАД СОШИАЛ МЕДИА АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН МОНГОЛД ИРНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Евразийн бүс нутгаас илэрсэн, Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна www.president.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.

Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.

160 дугаартай, нийт 80 метр урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт зургаан ширхэг илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.

Зургаан дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ.

Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.

Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны гурван булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарсан нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгийн музей олны хүртээл болгож байна. Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: president.mn



Нийтэлсэн огноо2026-08-23