Б.Пүрэвдагва: Дэлхийн банкны санхүүжилтээр Туулын сан байгуулна www.itoim.mn
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва COP17 олон улсын хурлын “Хотын дарга нарын чуулга уулзалт”-т оролцлоо. Энэ үеэрээ үер усны эрсдэлийг бууруулах зорилгоор Дэлхийн банктай гэрээг үзэглэв.
Тэрээр “Дэлхийн банктай үер усны эрсдэлийг бууруулах Туулын сан бий болгох гэрээг зурлаа. Бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалт татна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр шаардлагатай замуудыг санхүүжүүлнэ. Гурав дахь нь трамвай төсөл байгаа. Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл хийх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
СОР17 олон улсын хуралд эрчим хүч, дэд бүтцийн томоохон компаниуд оролцож байна. Нийслэл 4 гарын үсэг зурна. Манай улс эрчим хүчний дутагдалтай байна. Тэр дундаа нийслэл ирэх өвөл 2073 мегабайтын ачаалал авна. Одоогоор 150 дутуу байгаа. Энэ дутагдлаа нөхөхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөрөө барих компаниудтай хамтран ажиллана. Хотын дарга нийслэлд өр нэмэх бус аль болох гаднын хөрөнгө оруулалт, эх үүсвэрүүдээр тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхийг зорьж байна” гэсэн юм.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-08-23





