1 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      2 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      3 JADE GAS TO INVESTIGATE DEEPER EXPLORATION POTENTIAL OF TTCBM PROJECT IN MONGOLIA WWW.SMALLCAPS.COM.AU/ PUBLISHED:2026/09/21      4 EBRD AND EU BOOST SME LENDING IN MONGOLIA WITH €25 MILLION INITIATIVE WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/09/21      5 PRESIDENT KHURELSUKH TO ATTEND UN GENERAL ASSEMBLY GENERAL DEBATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      6 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      7 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      8 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      9 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      10 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо www.montsame.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо.

Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулах юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч мөн 2026 оны есдүгээр сарын 24-нд Чикаго хотноо АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.



Нийтэлсэн огноо2026-09-21