1 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      2 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      3 IUCN AND UNEP OFFER USD 7.5 MILLION IN GRANTS FOR ECOSYSTEM-BASED ADAPTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      4 MONGOLIA SECURES A PATH TO EUR 200M, USD 100M FOR FORESTS AND CONSERVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      5 PEREGRINE FALCON CAPTURE PERMITS REVOKED IN BAYANKHONGOR PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/25      6 WHY MONGOLIA SHOULD HOST THE NEXT TRUMP-KIM SUMMIT WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2026/08/25      7 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      8 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      9 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      10 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ОЮУ ТОЛГОЙ ҮР АШИГТАЙ УС АШИГЛАЛТААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ЭКОСИСТЕМД СУУРИЛСАН ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛҮҮДЭД 7.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ЛОРО ПИАНА" КОМПАНИ "ДАСАН ЗОХИЦОХУЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр 4 дүгээрт эрэмбэлэгджээ www.news.mn

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан 2026 оны эхний хагас жилийн мэдээллээр Монгол Улс олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд өндөр үзүүлэлттэй байна. Тодруулбал, олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлийн номинацид Монгол Улс  29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Тус үзүүлэлтийг Япон Улс 38 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол Монгол Улсын дараа Мексик 24, Бразил 22, Серби 18, Румын 17 хувийн өсөлттэй гарсан байна.

Зарцуулалтын өсөлтөөр эхний 15-д багтсан бусад орнуудаас Чили болон Словени тус бүр есөн хувийн, Латви долоон хувийн, АНУ болон БНСУ тус бүр зургаан хувийн өсөлттэй байжээ. Харин Дани, Пакистан, Герман тус бүр хоёр хувь, Франц нэг хувийн өсөлттэй байна.

Ингэснээр Монгол Улсын хувьд олон улсын жуулчдын аяллын үеэр хийсэн зарцуулалт өмнөх оны мөн үеэс 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх орнуудын эгнээнд оржээ.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээлэлд дурдсанаар Монгол Улс аялал жуулчлалын салбарын хэд хэдэн үзүүлэлтээр өндөр өсөлт үзүүлж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс орнуудын жагсаалтад 39 хувийн өсөлттэйгээр дөрөвдүгээрт, орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэйгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.

Мөн дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад Монгол Улс 39 хувийн өсөлттэйгээр дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Ийнхүү 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс аялал жуулчлалын салбарын жуулчдын тоо, зарцуулалт болон орлогын өсөлтийн үзүүлэлтээр олон улсын хэмжээнд өндөр байр суурь эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2026 онд 646.999 гадаад жуулчин ирээд байна. Тэр дундаа ОХУ, БНСУ, БНХАУ-аас хамгийн олон жуулчин зорин ирж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байгаа юм.

С.УЧРАЛ



Нийтэлсэн огноо2026-08-25