1 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      2 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      3 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      4 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      5 ADB LAUNCHES $92.6 MILLION FUND TO SUPPORT SUSTAINABLE AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/24      6 MONGOLIA’S RANGELANDS CAN BOUNCE BACK–IF THE LIVESTOCK MODEL CHANGES WWW.BLOGS.ADB.ORG PUBLISHED:2026/08/24      7 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      8 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      9 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      10 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     НИЙСЛЭЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ 30 НОГООН ӨРТӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д 100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Байгаль хамгаалах салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа www.montsame.mn

Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн  СОР17-гийн хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах хоёр чухал алхмыг эхлүүллээ.

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа. Ингэснээр техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая еврогийн буцалтгүй тусламж, 100 хүртэл сая еврог Европын хөрөнгө оруулалтын банкны нэн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллаж байна. Энэ хөрөнгө оруулалт ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээхээс гадна орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

2. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк групп хоорондын “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засаг менежмент”-ийн (SMILE) хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.  Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах байгалиа хамгаалах, орон нутгийн эдийн засгийг хөгжлийг хамтат нь дэмжихэд чиглэнэ.

Монгол Улс СОР17-г зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлж буй бөгөөд энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван чиглэлээр санаачилга гаргаж байна. Эдгээр санаачилгын зорилго нь шинжлэх ухаанд суурилсан бодлого, бодит шийдлийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төслийн багцыг хэрэгжүүлэхэд орших юм. Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк групп нь Монгол Улстай энэ зорилгын хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж буй нь энэ юм.

Тухайлбал, Дэлхийн банк групптэй хамтран хэрэгжүүлэх “SMILE” хөтөлбөр нь газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон өртгийн сүлжээ, тогтвортой ажлын байрыг дэмжих урт хугацааны цогц үйл ажиллагаа юм. Тус хөтөлбөр нь “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудтай уялдаж, бодлого болон олон улсын үүрэг амлалтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

Мөн Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд дэвшүүлж буй ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх зорилттой нийцэж байгаагаараа онцлогтой. Өнөөдөр эхлүүлсэн энэ хамтын ажиллагаа нь Монгол Улс болон олон улсын санхүүгийн байгууллагын түншлэлийг бэхжүүлж, тогтвортой хөгжил, байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих чухал алхам болох юм.



Нийтэлсэн огноо2026-08-24