1 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      2 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      3 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      4 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      5 ADB LAUNCHES $92.6 MILLION FUND TO SUPPORT SUSTAINABLE AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/24      6 MONGOLIA’S RANGELANDS CAN BOUNCE BACK–IF THE LIVESTOCK MODEL CHANGES WWW.BLOGS.ADB.ORG PUBLISHED:2026/08/24      7 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      8 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      9 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      10 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     НИЙСЛЭЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ 30 НОГООН ӨРТӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д 100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ААН-үүдээс шатахууны импортод дэмжлэг үзүүлэхийг хүслээ www.eagle.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнийхээ импортын сувгуудыг тэлэх хүрээнд БНХАУ-аас авах шатахууны хэмжээг дотоодын хэрэглээний 30 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шатахууны найдвартай хангамжийг бүрдүүлэх нь Уул уурхайн салбарын тогтвортой  үйл ажиллагаа явуулах гол нөхцөл гэдгийг онцолж, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон "Петрочайна" компанийн удирдлагуудад Монгол Улсын шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.

Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний 65 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Тэгвэл зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд жилд 1.2 сая тонн дизель түлш ашиглаж байна.

Монгол Улсын хувьд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах шилжүүлэн ачих байгууламж, агуулахын хүчин чадал сард 150000 мерт куб-д хүрээд байна. Одоогоор БНХАУ  наймдугаар сард АИ92-6000 тонн, дизель түлш–2000 тонн, онгоцны түлш–3000 тонныг тус тус нийлүүлсэн. Харин есдүгээр сард АИ92–10000 тонн, Онгоцны түлш–3000 тонныг нийлүүлэхээ илэрхийлжээ. Харин дизель түлшин дээр санал өгөөгүй байна. Иймээс ч дизель түлшний гол хэрэглэгч болсон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран шатахууны импортыг нэмэгдүүлэхээр ярилцлаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын саналыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүд наймдугаар сарын 29 гэхэд хийгдэж буй ажлуудынхаа талаар тодорхой хариу өгөхөөр тохиролцлоо.

Мөн АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ыг зорих юм. Уг ажлын хэсэг "Петрочайна" компанийн удирдлагуудтай уулзаж, нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм.



Нийтэлсэн огноо2026-08-24