1 BANK OF MONGOLIA KEEPS POLICY RATE UNCHANGED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      2 UK-FUNDED PROJECT TO BOOST ENGLISH SKILLS IN REMOTE AREAS OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      3 PARLIAMENT RATIFIED INTERIM TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      4 MINING AND EXTRACTIVE INDUSTRY SALES UP BY MNT 2.7 TRILLION FROM 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      5 PRIVATE SECTOR TO INVEST IN THE EDUCATION OF CHILDREN IN REMOTE SOUMS AND BAGHS WWW.UNICEF.ORG PUBLISHED:2025/12/17      6 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT RISES 1.6 PCT IN FIRST 11 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/17      7 PARLIAMENT EXAMINES OYU TOLGOI AGREEMENTS, BENEFITS IN MULTI-DAY EVIDENCE HEARING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      8 GOVERNMENT TO SUBMIT DRAFT RESOLUTION ON PRIVATIZATION AND PUBLIC OFFERING OF STATE ASSETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      9 EXPLORING THE 'ZUUVCH-OVOO' URANIUM PROJECT AND ITS FUTURE OUTLOOK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      10 NORTH CHINA PORT SEES CARGO VOLUME FOR CHINA-EUROPE FREIGHT TRAINS EXCEED 5 MLN TONNES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/17      ТӨК-Д ТОМИЛСОН 128 МЕНЕЖЕРИЙГ ӨНӨӨДӨР ЧӨЛӨӨЛНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ДЭД САЙДААР ТОМИЛОХ 14 ХҮНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКСОН ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ 2024 ОНЫХООС 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ОУХБ: МОНГОЛ УЛС ЗЭСИЙН САЛБАРТ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ, ЧАНАРТАЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ӨВӨР МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМТЭЙ ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАГААНД ЗАЛГАГДАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ТОМИЛГООГОО ХҮЛЭЭЖ БУЙ ЭЛЧИН САЙДУУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ОРОСЫН "РУСАЛ" КОМПАНИ НЭХЭМЖЛЭЛИЙН МАРГААНДАА РИО ТИНТОГ ЯЛСАН НЬ "ОЮУ ТОЛГОЙ"-Г ЭЗЭМШИХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     2026 ОНД ЯПОН УЛСААС ЖҮДО БӨХИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД МОНГОЛД АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ҮСХ: ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17    

А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурсан www.news.mn

Нийслэлийн 172 мянган айл өрх 425 цэгээр дамжуулан хагас коксон түлшийг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Тухайлбал, энэ сарын 01-ний өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлш нийлүүлэхгүй, хагас коксон түлшийг нийлүүлж байгаа юм. Ингэснээр айл өрхүүд хагас коксон түлшийг 100 хувь хэрэглэх шаардлага үүссэн. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх жилтэй харьцуулахад буурсан талаар яригдаж байна.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинээс тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн гурван жилд агаарын бохирдол харьцангуй буурч байгаа нь олон улс дахь байгууллагын судалгаанаас харагдах болсон. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүхрийн давхар исэл 63.9 хувь, азот 13.6 хувь, PM10 тоосонцор 17.5 хувь, PM2.5 тоосонцор 20.6 хувь, нүүрстөрөгчийн дутуу исэл 18.1 хувиар тус тус буурсан байна. Нийслэлд шөнөдөө -30 хэм давж байгаа энэ үед агаарын бохирдлын хэм хэмжээ нэмэх эрсдэлтэй ч хагас коксон түлшийг хэрэглэснээр PM10, Азот, PM2.5 буурсан нь агаар дахь исэлтээс харагдаж байна.
Энэ сарын 1-ний өдрөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнээс халж, хагас коксон түлшийг нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлаж болно. Олон улс дахь агаарын чанарын индексийн танилцуулгаас дурдвал, Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоороо 38-т жагсаж байна. Өмнө нь 1, 2 дугаар байрт эрэмбэлэгдэж ирсэн ч 38 руу буурлаа.
Дархан-Уул аймаг агаарын бохирдлын түвшингээрээ нийслэлээс өндөр үзүүлэлттэй гарах болсон. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн агаарын бохирдол 177, нийслэлд 138 гэж зааж байна.
Дархан-Уул аймгийн хувьд хүн амын төвлөрөл, гэр хорооллоороо нийслэлээс бага ч агаарын бохирдлын түвшингээрээ улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хагас коксон түлш борлуулж буй 425 цэг гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээг хангаж байна. Мөн 415 цэг хоногт 2000-2500 тонн түлшний илүүтэй хонож ба нэг цэг өдөрт 2200-2600 тонн түлш борлуулсаар байгаа" гэв.



Нийтэлсэн огноо2025-12-17