1 BANK OF MONGOLIA KEEPS POLICY RATE UNCHANGED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      2 UK-FUNDED PROJECT TO BOOST ENGLISH SKILLS IN REMOTE AREAS OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      3 PARLIAMENT RATIFIED INTERIM TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      4 MINING AND EXTRACTIVE INDUSTRY SALES UP BY MNT 2.7 TRILLION FROM 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      5 PRIVATE SECTOR TO INVEST IN THE EDUCATION OF CHILDREN IN REMOTE SOUMS AND BAGHS WWW.UNICEF.ORG PUBLISHED:2025/12/17      6 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT RISES 1.6 PCT IN FIRST 11 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/17      7 PARLIAMENT EXAMINES OYU TOLGOI AGREEMENTS, BENEFITS IN MULTI-DAY EVIDENCE HEARING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      8 GOVERNMENT TO SUBMIT DRAFT RESOLUTION ON PRIVATIZATION AND PUBLIC OFFERING OF STATE ASSETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      9 EXPLORING THE 'ZUUVCH-OVOO' URANIUM PROJECT AND ITS FUTURE OUTLOOK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      10 NORTH CHINA PORT SEES CARGO VOLUME FOR CHINA-EUROPE FREIGHT TRAINS EXCEED 5 MLN TONNES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/17      ТӨК-Д ТОМИЛСОН 128 МЕНЕЖЕРИЙГ ӨНӨӨДӨР ЧӨЛӨӨЛНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ДЭД САЙДААР ТОМИЛОХ 14 ХҮНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКСОН ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ 2024 ОНЫХООС 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ОУХБ: МОНГОЛ УЛС ЗЭСИЙН САЛБАРТ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ, ЧАНАРТАЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ӨВӨР МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМТЭЙ ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАГААНД ЗАЛГАГДАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ТОМИЛГООГОО ХҮЛЭЭЖ БУЙ ЭЛЧИН САЙДУУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ОРОСЫН "РУСАЛ" КОМПАНИ НЭХЭМЖЛЭЛИЙН МАРГААНДАА РИО ТИНТОГ ЯЛСАН НЬ "ОЮУ ТОЛГОЙ"-Г ЭЗЭМШИХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     2026 ОНД ЯПОН УЛСААС ЖҮДО БӨХИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД МОНГОЛД АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17     ҮСХ: ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/17    

Дэд сайдаар томилох 14 хүнийг танилцууллаа www.itoim.mn

МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Нийт 16 дэд сайд томилох бөгөөд өнөөдөр танилцуулсан 14 хүнийг томилно. Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Боловсролын дэд сайд нараар томилох хүмүүсийг өнөөдөр танилцуулаагүй юм.
Засгийн газар бүтээмж болон хяналтын 128 менежер, сайд нарын зөвлөхүүд гээд нийт 150 орчим албан тушаалыг цомхотгож, оронд нь 16 дэд сайдыг томилж байгаа юм.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин- Гадаад харилцаа хариуцан ажиллана.
Сангийн дэд сайд Б.Хулан-Татварийн шинэчлэл, ОУ-ын санхүүгийн хэлэлцээр хариуцна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ -Хууль зүй, дотоод хэрэг хариуцан ажиллана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир - COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт , Тэрбум Мод төслийн хэрэгжилт, Уур амьсгалын өөрчлөлтийн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцан ажиллана.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба -Батлан хамгаалах
Зам тээврийн дэд сайд Г.Ганболд -Зам тээвэр
Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо -Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав -Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллана.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин -Газрын тос, бензин шатахууны хангалтын асуудал хариуцна Оюу толгойн татварын асуудал хариуцан ажиллана.
Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн -Эрчим хүчний салбар
Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням -Спорт, аялал жуулчлал хариуцна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү -Цахим хөгжил, инновац, харилцаа холбоо хариуцан ажиллана.
Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин -Нийгмийн эрүүл мэндийн салбарыг хариуцна
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дэд сайд С.Даваасүрэн-Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг тус тус хариуцан ажиллахаар танилцуулсан байна.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-12-17