Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна www.montsame.mn
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцох үеэрээ Катар Улсын Доха хотноо энэ сарын 16-нд тус улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Ахмад Хассан Аль-Хамадитай уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, худалдаа, эдийн засаг, соёл, спорт, дэд бүтэц, агаарын тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг илүү ажил хэрэгч, үр дүнд суурилсан байдлаар өрнүүлэх, тэр дундаа халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн талууд харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дээд, өндөр түвшний харилцан айлчлал түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэж, хоёр улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй баримт бичгийг ойрын хугацаанд тохиролцохоор санал нэгдэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-12-18





