1 GOVERNMENT TO FORMALLY APPROACH RIO TINTO, OYU TOLGOI TO SAFEGUARD NATIONAL INTEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      2 NON-COMPLIANT ADVERTISING BILLBOARDS TO BE REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      3 FROM TORONTO, CANADA TO PHU QUOC, VIETNAM: MONGOLIA’S BOLD 2026 AVIATION EXPANSION INCLUDES NEW FLIGHTS, VISA-FREE TRAVEL, AND AIRPORT UPGRADES! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/09      4 MONGOLIA TO MARK 820TH ANNIVERSARY OF THE GREAT MONGOL EMPIRE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      5 PARLIAMENT SUPPORTS SOLAR GER INITIATIVE UNDER NEW REGULATORY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      6 MONGOLIA TO PURCHASE 710 THOUSAND TONS OF GASOLINE FROM RUSSIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/09      7 ULAANBAATAR TO INSTALL 11.7 KM OF STORM DRAINS AT 19 SITES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      8 BUILDING MONGOLIA'S NEW, OLD CAPITAL AT KHARKHORUM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/08      9 BACKED BY INDONESIAN TYCOON, THIS LISTED FIRM RUSHES TO ACQUIRE A MONGOLIAN MINE WWW.CNBCINDONESIA.COM PUBLISHED:2026/01/08      10 PREPARATORY WORK LAUNCHED TO BRING THE BORTEEG DEPOSIT INTO ECONOMIC CIRCULATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/08      УЛААНБААТАРТ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХОЁР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, УСАН ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ХУУЛЬ БУС ЭЗЭМШИЛД БАЙСАН 15 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     МОНГОЛ УЛСАД 37 097 ГАДААД ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ҮСХ: 12 ДУГААР САРЫН ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     2026 ОНД НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ДУЛААНЫ ТАРИФ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ХОЙШЛУУЛЖ, 2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НЭМНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨР ТӨЛБӨРТ ТООЦОЖ, "КАПИТАЛ" БАНКНААС ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙСЛЭЛИЙН 19 БАЙРШИЛД 11.7 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     "БНХАУ-ЫН НЭГ КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “РИО ТИНТО-Д ХАТУУ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08    

2026 онд нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд www.itoim.mn

Нийслэлийн 2026 оны төсөвт 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 4.6 их наядын төсөв баталсан. Үүний 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ. 
Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлнэ.  Мөн 2026 онд гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төлөвлөсөн том төслүүдийг тоймлон мэдээлийг  хүргэе.
Туулын хурдны зам
Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. . Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.
Төслийн нийт өртөг 1.9 их наяд төгрөг. Энэ жилийн нийслэлийн төсөвт 600 сая төгрөг төсөвлөсөн байна. Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм.
Метро
Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ. Энэ онд нийслэл метронд 2.5 их наяд төгрөгийг гадна, дотноос хөрөнгө оруулахаар тооцжээ. “Метро” байгуулах төсөл нь Толгойтоос Амгалан хүртэлх чиглэлд 19.4 км үргэлжилнэ. Нийт 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болох аж. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150’000 ажлын байр шинээр бий болно. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Зогсоол хоорондын зай 1.3 км. Метроны барилгын ажил 2027 онд багтаан дуусгаж, 2028 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд нийт 2,445.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Олон улсын санхүүжүүлэгчийн тавьсан шаардлагыг хангах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд БНСУ-ын “Иноген ХХК” болон Монгол улсын “Эко Натур” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.
Сэлбэ 20 минутын хот
Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1974-1982 оны хооронд гурав, дөрөвдүгээр хорооллыг барьж байгуулсан нь тухайн үеийн хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байсан түүхтэй. Харин “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь түүнээс хойш 51 жилийн дараа хэрэгжиж буй хот байгуулалтын хамгийн том хэмжээний бүтээн байгуулалт болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
2025 оны байдлаар “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд баригдаж буй нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалтын ажил хийгдээд байна. Үүнээс 11 барилгын зоорины давхрын бетон цутгалтыг бүрэн хийж дуусгасан бол таван барилгын зоорины давхрын бетон цутгалтын ажил үргэлжилж байгаа аж. Төслийн нийт бүтээн байгуулалтын явц одоогийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байна. 2026 онд нийт ажлын гүйцэтгэлийг 65 хувьд хүргэх зорилт тавьсан. Ингэснээр эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах боломж бүрдэнэ.
Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм.
Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн.
Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.
ДЦС-V цахилгаан станц төсөл
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлэхээр болоод буй. Тус станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 26 га талбайд барих бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй анхны цогц шийдэл болж байна.
Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны IV цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. 1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй. Тиймээс нийслэлээс эрчим хүчний төслүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөлд ТЭЦ-V, тархмал эх үүсвэр төслийг тусгасан.
Тус станц нь 2×150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.
ДЦС-V төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
Дүүжин тээвэр
Дүүжин замын тээвэр 2026 оны арван нэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ. Энэ онд нийслэлээс дүүжин тээвэрт 100 тэрбжм төгрөг төсөвлөжээ.
Дүүжин замын тээврийн шугамын тоноглолын суурилуулалт 2026 оны нэгдүгээр улиралд эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.
Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх бараа материалыг Франц улсаас импортолж байгаа бөгөөд 150 чингэлэг ачаанаас 114 чингэлэг ачаа төслийн талбайд бууж, барилга угсралтын ажилд ашиглаж байна. Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай. Төслийн урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно. Мөн төсөл хэрэгжсэнээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Шинэ тойрог зам
Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөсөн. 2026 он Нийслэлээс 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж.
Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тодруулбал 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу 2025 онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм. 
Мөн зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
By
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-09