1 GOVERNMENT TO FORMALLY APPROACH RIO TINTO, OYU TOLGOI TO SAFEGUARD NATIONAL INTEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      2 NON-COMPLIANT ADVERTISING BILLBOARDS TO BE REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      3 FROM TORONTO, CANADA TO PHU QUOC, VIETNAM: MONGOLIA’S BOLD 2026 AVIATION EXPANSION INCLUDES NEW FLIGHTS, VISA-FREE TRAVEL, AND AIRPORT UPGRADES! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/09      4 MONGOLIA TO MARK 820TH ANNIVERSARY OF THE GREAT MONGOL EMPIRE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      5 PARLIAMENT SUPPORTS SOLAR GER INITIATIVE UNDER NEW REGULATORY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      6 MONGOLIA TO PURCHASE 710 THOUSAND TONS OF GASOLINE FROM RUSSIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/09      7 ULAANBAATAR TO INSTALL 11.7 KM OF STORM DRAINS AT 19 SITES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      8 BUILDING MONGOLIA'S NEW, OLD CAPITAL AT KHARKHORUM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/08      9 BACKED BY INDONESIAN TYCOON, THIS LISTED FIRM RUSHES TO ACQUIRE A MONGOLIAN MINE WWW.CNBCINDONESIA.COM PUBLISHED:2026/01/08      10 PREPARATORY WORK LAUNCHED TO BRING THE BORTEEG DEPOSIT INTO ECONOMIC CIRCULATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/08      УЛААНБААТАРТ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХОЁР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, УСАН ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ХУУЛЬ БУС ЭЗЭМШИЛД БАЙСАН 15 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     МОНГОЛ УЛСАД 37 097 ГАДААД ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ҮСХ: 12 ДУГААР САРЫН ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     2026 ОНД НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ДУЛААНЫ ТАРИФ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ХОЙШЛУУЛЖ, 2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НЭМНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨР ТӨЛБӨРТ ТООЦОЖ, "КАПИТАЛ" БАНКНААС ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙСЛЭЛИЙН 19 БАЙРШИЛД 11.7 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     "БНХАУ-ЫН НЭГ КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “РИО ТИНТО-Д ХАТУУ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08    

Улаанбаатарт өндөр технологийн хоёр үйлдвэр байгуулж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүллээ www.gogo.mn

АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/ 2004 онд Жорж Буш Ерөнхийлөгчийн үед байгуулагдаж, дэлхийн 50 оронд 19 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгож дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Монгол Улс МСК-иас хоёр дахь төслөө хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан хоёр дахь гэрээ болох Усны компактын хүрээнд хэрэгжүүлж буй таван жилийн хугацаатай хөтөлбөр дуусах шатандаа орж, гүйцэтгэл 2025 оны 11-р сарын байдлаар 94 хувьтай үргэлжилж буй юм. 2021 оны 3-р сарын 31-нд эхэлсэн энэ төсөл 2026 оны гуравдугаар сарын 31-нд хаагдах ба төлөвлөсөн ажлаа графикийн дагуу бүрэн хэрэгжүүлж улсад хүлээлгэн өгөх гэж байна.
АНУ-ын МСК-ийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.доллар буюу нийт 462 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах ундны усны шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин дахин боловсруулах өндөр технологийн хоёр том үйлдвэр байгуулжээ. Мөн ус хангамжийн салбарын үйлчилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр үндсэндээ бүрэн хэрэгжиж, ашиглалтад орох дөхжээ. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжиж буй энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын усан хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун, зүүн тийш өргөжин тэлэх дэд бүтцийн нэг томоохон асуудал шийдэгдэж байна.
Улаанбаатар хотын усан хангамжийн салбарын дэд бүтцийг сайжруулах эдгээр төслийн  санхүүжилтийг нэг дор бөөнөөр нь олгодоггүй. Улирал бүрд хийсэн ажлынхаа тайланг илгээн үнэлүүлж, дараа улирлын санхүүжилтээ МСК-иас авдаг. 2021 оноос хойш ийм зарчмаар ажлаа дүгнүүлсээр төсөл дуусах шатандаа оржээ.
Төслийн бүх үйл ажиллагааг АНУ-ын МСК-ийн дүрэм журмын дагуу явуулж ирсэн ба олон улсын тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэгч дөрвөн байгууллагаас хоёр нь олон улсын шаардлага хангасан Монголын компани байв.
ЯАГААД УС ГЭЖ?
Монгол Улсад шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий ч яагаад усны салбарыг сонгосон талаар Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Компакт гэрээ боловсруулах шатанд МСК-ийн болон салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч судалгаа хийсэн. Тухайн үеийн Байгаль орчны яам болон Дэлхийн банк, ЖАЙКА байгууллагын тоо баримтад үндэслэн судалгаа хийхэд “Улаанбаатар хотын хүн амын тоо, үйлдвэржилт, эдийн засаг дунд зэрэг өсөхөд 2023 онд Улаанбаатар хотын усны эрэлт, нийлүүлэлт тэнцэнэ” гэсэн дүн гарсан. Усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол аажимдаа усны хомсдолд орно гэсэн дүгнэлтэд хүрсэн тул усны салбарын дэд бүтцийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэв.
Ингээд Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд дараах гурван төслийг хэрэгжүүллээ. 
1. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл - Биокомбинат, Шувуун фабрикт ундны усны эх үүсвэр бий гэдэг нь тогтоогдсон байжээ. Энэ судалгаанд үндэслэн тус бүсэд гүний 30 худаг гаргаж, жилд 50 сая шоо метр буюу нийт эх үүсвэртэй тэнцүү шахам усны шинэ эх үүсвэрийг бий болгож, энэ усаа дахин цэвэршүүлж, ундны усны шаардлагыг хангах үйлдвэр барьжээ.
Сонгинохайрхан уулын бэлд барьсан ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 99 хувьд хүрсэн ба одоо туршилт тохируулгыг хийж байна. Шинэ үйлдвэрт ус нийлүүлэх гүний худгуудыг холбох шугам хоолой, гүн цэвэршүүлэх үйлдвэрээс Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээнд нийлүүлэх дэд бүтэц болох 55 км шугам сүлжээг байгуулж, өдгөө 95 хувийн гүйцэтгэлтэй явна.
2. Хаягдал ус дахин боловсруулах төсөл- буюу газрын гүний цэнгэг усны эрэлтийг бууруулж, нөөцийг хадгалж үлдээх төсөл. Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын хөргөлтийн системд жилд 20 гаруй сая шоо метр гүний цэнгэг ус ашигладаг ба энэ усыг станцууд дэргэдэх худгуусаа гүний ус татаж хэрэглэдэг аж.
Төв цэвэрлэх байгууламж хуучирч, ачааллаа дийлэхгүй болсноос хотын баруун бүсэд өмхий ханхалж байдгийг иргэд мэдэх болсон. Тиймээс БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж барьж буй билээ. Шинэ Цэвэрлэх байгууламжаас гарах усны тодорхой хувийг дахин боловсруулах зорилгоор хажууд нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Дахин боловсруулж цэвэршүүлсэн усаа ДЦС-уудын хөргөлтийн системд нийлүүлнэ.
Энэ үйлдвэр нь 14-18 сая шоо метр ус дахин боловсруулж, ДЦС-уудад нийлүүлснээр гүний ус хэмнэгдэх боломж бүрдэж байна. Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний 20-24 хувийг ДЦС-ууд ашигладаг гэсэн тооцоолол бий. Тэр хэмжээний усыг хэмнэж, газрын гүнд нь үлдээж байна.
Үйлдвэрийн шугам хоолойнууд нь хүн амын суурьшил ихтэй, газар зүйн нарийн төвөгшилтэй байршлуудад байгуулагдаж буй учир энэхүү өндөр технологий бүтээн байгуулалтын ажлаа инженерүүд өндөр төвөгшилтэй мега төсөл хэмээн онцолж байна.
3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл-  Улаанбаатар хотын усан хангамжийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх өндөр технологийн дээрх үйлдвэрүүдийг цаашид Монгол Улсын усан хангамжийн салбарынхан хариуцан ажиллана. Тиймээс салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээг технологийн горимын дагуу ашиглах, ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх шаардлага үүснэ.
Шинэ цэвэрлэх байгууламж болон төслийн хүрээнд байгуулагдсан үйлдвэрүүд бүгд 2026 онд ашиглалтад орно. Эдгээр байгууламжийг аваад явах олон талын мэргэжилтнүүдийг сүүлийн гурван жилд Нидерландын Вант улсад сургажээ.
АНУ-ын МСК-ийн төсөл гэрээний дагуу таван жилийн хугацаанд л хэрэгжинэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, дайн, улс орнуудын геополитикийн бодлоготой холбоотой урьдчилан таамаглах боломжгүй шинэ нөхцөл байдал үүсэж, олон улсын хэмжээний энэ төслийн хэвийн ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсжээ. Гэвч эдгээр хүчин зүйл нь МСК-д огт хамаагүй бөгөөд 2021 оны 3-р сарын 31-нд эхэлсэн төсөл гэрээний дагуу 2026 оны 3-р сарын 31-ндээ дуусах ёстой. Гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгэж амжаагүйгээс санхүүжилт үлдвэл АНУ-ын тал хөрөнгөө автоматаар татаж авах хатуу зохицуулалттай. Монголд өвөл нь барилга, бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд ордгийг төсөл санхүүжүүлэгч улс тооцохгүй. Тиймээс Монголын Мянганы сангийн удирдлагын багийнхан ажлаа нягт төлөвлөж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилласаар ард нь гарчээ.  
Таван жил өвлийн хүйтэн, зуны халуун, хоёр зун дараалан нүүрлэсэн үер усны гамшгийн үед ч эрсдэлиийг даван туулж, тасралтгүй ажилласаар Улаанбаатар хотод өндөр технологийн хоёр том үйлдвэр байгуулаад улсад хүлээлгэн өгөх гэж байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 19 орны компани болон мэргэжлийн  зөвлөхүүдийг ажиллуулсан энэ мега төсөл нь усны асуудлыг шийдээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлж баршгүй. Төсөл дээр ажилласан хүмүүсийн 90 гаруй хувь нь монголчууд бөгөөд төсөл хэрэгжих явцад Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрийн бүтээн байгуулалт хийх хүний нөөц бүрдсэнийг Монголын Мянганы сорилтын сангийн удирдлагууд онцолж байв.
Мөн Улаанбаатар хотыг тэлж, дагуул хотуудыг байгуулах хөгжлийн бодлоготой уялдуулан хотын баруун тал руу нь хөгжүүлэх хэрэгцээг урьдчилж харсан дэд бүтцийн нэг том асуудлыг шийдэж нугалж өгсөн өргөн цар хүрээтэй төсөл болжээ.
Л.ӨНӨРЖАРГАЛ: УСНЫ ТӨЛБӨР ӨРХИЙН ОРЛОГЫН 3-5 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙВАЛ ҮНЭ ӨНДӨР ГЭЖ ҮЗДЭГ
Энэ төслийн үр дүн болон усан хангамжийн салбарын байгууллагууд өндөр технологийн үйлдвэрүүдийг авч явахад бэлэн эсэхийг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргалаас тодруулахад, Улаанбаатар хотын иргэд бид бүгд энэ төслийн үр шимийг хүртэнэ. Улаанбаатар хотыг ундны ус, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах манай төсөл болон 60-70 жил болж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслүүд хоорондоо уялдаа холбоотой. Энэ төслүүд 2026 оноос ашиглалтад орж, хэрэглэсэн усаа крантаараа явуулахад хотын иргэд олон жил толгой өвдөхгүй болох юм. 
skip-share
АНУ-ын МСК-ийн санхүүжилттэй манай төсөл газрын гүний усны эх үүсвэр талд, мөн хэрэглэсэн усыг дахин цэвэршүүлэхэд нь анхаарсан. Харин ус дамжуулах насжилт өндөртэй шугам хоолойнуудыг шинэчлэхэд төслийн хөрөнгө оруулалт чиглээгүй. 
АНУ-ын МСК-ийн санхүүжилттэй манай төсөл газрын гүний усны эх үүсвэр талд, мөн хэрэглэсэн усыг дахин цэвэршүүлэхэд нь анхаарсан. Харин ус дамжуулах насжилт өндөртэй шугам хоолойнуудыг шинэчлэхэд төслийн хөрөнгө оруулалт чиглээгүй.
Тэгэхээр хуучирсан шугам хоолойнууд тулгамдсан асуудал хэвээр байна. Усны шугам хоолойг харах боломжгүй, газрын гүнд 3 метрт байдаг. Хэдэн жилийн насжилттай, хэзээ задарч ус алдагдахыг мэдэхгүй. Яармагт саяхан шугам хоолой задарч, Ус сувгийнхан маш хүнд нөхцөлд хоёр өдөр 48 цаг ажиллаж байж гэмтлийг зассан гээд яривал асуудал бий.
Мөн шинэ төв цэвэрлэх байгууламж хугацаандаа ашиглалтад орж байж, тэндээс Туул голд нийлүүлэх усны тодорхой хувийг манай дахин боловсруулах үйлдвэр авч цэвэршүүлж, уялдаатай ажиллана.
Өнөөдөр тулгамдаж буй нэг том асуудал нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй усны бохирдлын хэмжээ стандартаас хэд дахин өндөр байна. Бохирдол ихтэй ус шинэ цэвэрлэх байгууламжийн насжилтад сөргөөр нөлөөлөх тул ААН-үүдэд шаардлага тавьж, хаягдал усны бохирдлын стандартыг хангуулах ёстой. ААН-үүдэд дэргэдээ бага оврын цэвэрлэх байгууламж барих шаардлага тавигдаж буйн дагуу 30 орчим байгууллага дэргэдээ цэвэрлэх байгууламж барьж байгаа нь сайн мэдээ.
Манай үйлдвэрийг цаашид УСУГ авч явна. Тэгэхээр УСУГ санхүүгийн бие даасан байдалд хүрэхгүй бол үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд бас нөлөөлнө.
-УСУГ-ын санхүүгийн бие даан байдлыг хангуулахын тулд усны үнийг нэмнэ гэсэн үг  үү?
-Төсөл эхлэх 2018 онд орон сууцны хэрэглэгчийн нэг литр усны үнэ 79 мөнгө, гэр хорооллын худгийн нэг литр  ус 1 төгрөг байв. Үнийг үе шаттай нэмэгдүүлсээр одоо орон сууцны айлын ус нэг л нь 1 төгрөг 34 мөнгө, бохир ус татан зайлуулах нэг литр усыг 1 төгрөг 07 мөнгөөр татан зайлуулж байна. Айл бүр усны суурь хураамжид 3000 төгрөг төлдөг. Ус халаасны төлбөр гэх мэтээр сар тутам байрны мөнгөний задаргаан дээр гардаг. Өртөг нөхөх төлөвлөгөөг хэрэгжүүлж, тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатай.
Нэг зүйл тодруулахад хэрэглэгчид төлбөрөө дараа нь төлдөг. Усны төлбөр өрхийн орлогын 3-5 хувийг эзэлж байвал үнэ өндөр гэж үздэг. 2020 оны судалгаагаар иргэдийн 3.9 хувь нь орлогынхоо 3 хувиас хэтэрсэн үнийг усанд төлдөг гэж хариулсан.  Тиймээс бид усны үнийн хөнгөлөлт авах зорилтот бүлгийг тодорхойлохоор ажиллаж байна. Ус, эрчим хүч зэрэг суурь үйлчилгээг авахад хүндрэл учирч буй айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх заалтыг холбогдох хуульд оруулна.
Төслийн хүрээнд устай холбоотой төрийн 11 үйлчилгээний нэгдсэн мэдээллийн Ewater.mn системийг нэвтрүүлээд байна.



Нийтэлсэн огноо2026-01-09