Монгол Улсад 37 097 гадаад иргэн оршин суух бүртгэлтэй байна www.eagle.mn
2025 оны 11 дүгээр сарын байдлаар манайд 135 улсын 37 097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байгаа юм.
Эдгээр иргэний 585 нь албан зорилгоор оршин сууж байгаа бол 19 092 нь хөдөлмөр эрхэлдэг. Харин 5304 иргэн суралцаж байгаа бол 1767 иргэн цагаачлалаар, 140 нь шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5804 иргэн, гэр бүлийн зорилгоор 3260 хүн, хувийн болон бусад гэсэн шугамаар 1145 иргэн манай оронд амьдарч байна.
Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад хүмүүсийн олонх нь БНХАУ-ын иргэд. БНХАУ-ын 22 868, ОХУ-ын 3020, БНСУ-ын 1777, Америкийн 1175 иргэн байна.
Нийтэлсэн огноо2026-01-09





