1 GOVERNMENT TO FORMALLY APPROACH RIO TINTO, OYU TOLGOI TO SAFEGUARD NATIONAL INTEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      2 NON-COMPLIANT ADVERTISING BILLBOARDS TO BE REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      3 FROM TORONTO, CANADA TO PHU QUOC, VIETNAM: MONGOLIA’S BOLD 2026 AVIATION EXPANSION INCLUDES NEW FLIGHTS, VISA-FREE TRAVEL, AND AIRPORT UPGRADES! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/09      4 MONGOLIA TO MARK 820TH ANNIVERSARY OF THE GREAT MONGOL EMPIRE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      5 PARLIAMENT SUPPORTS SOLAR GER INITIATIVE UNDER NEW REGULATORY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      6 MONGOLIA TO PURCHASE 710 THOUSAND TONS OF GASOLINE FROM RUSSIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/09      7 ULAANBAATAR TO INSTALL 11.7 KM OF STORM DRAINS AT 19 SITES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      8 BUILDING MONGOLIA'S NEW, OLD CAPITAL AT KHARKHORUM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/08      9 BACKED BY INDONESIAN TYCOON, THIS LISTED FIRM RUSHES TO ACQUIRE A MONGOLIAN MINE WWW.CNBCINDONESIA.COM PUBLISHED:2026/01/08      10 PREPARATORY WORK LAUNCHED TO BRING THE BORTEEG DEPOSIT INTO ECONOMIC CIRCULATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/08      УЛААНБААТАРТ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХОЁР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, УСАН ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ХУУЛЬ БУС ЭЗЭМШИЛД БАЙСАН 15 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     МОНГОЛ УЛСАД 37 097 ГАДААД ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ҮСХ: 12 ДУГААР САРЫН ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     2026 ОНД НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ДУЛААНЫ ТАРИФ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ХОЙШЛУУЛЖ, 2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НЭМНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨР ТӨЛБӨРТ ТООЦОЖ, "КАПИТАЛ" БАНКНААС ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙСЛЭЛИЙН 19 БАЙРШИЛД 11.7 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     "БНХАУ-ЫН НЭГ КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “РИО ТИНТО-Д ХАТУУ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08    

Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авчээ www.news.mn

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй, хууль бусаар ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байв. 2024 оноос эхлэн уг асуудлыг шийдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байна. Өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулснаар нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. 2026 онд үргэлжлүүлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулна.
Энэ талаар НӨХГ-ыг дарга В.Оюумаагаас тодрууллаа. Тэрбээр “2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас 3 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Мөн нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас 6 барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлүүлсэн. Харин 2026 онд 8 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийслэлийн өмчийн удирдлага зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, цахимжуулан ажиллалаа” гэв.
Ташрамд, 2025 онд дараах өмчийг нийслэлд буцааж авлаа.
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Нийтэлсэн огноо2026-01-09