1 PRIME MINISTER OF MONGOLIA TO ATTEND WORLD ECONOMIC FORUM ANNUAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      2 MONEY SUPPLY RISES BY 8.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      3 MONGOLIAN PM G.ZANDANSHATAR RESPONDS TO CITIZENS IN LIVE ON-AIR Q&A WWW.NEWS.MN PUBLISHED:2026/01/19      4 IN ULAANBAATAR, CITIZENS OF MONGOLIA AND SOUTH KOREA ARRESTED FOR ORGANIZING ONLINE GAMBLING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/19      5 LONG-TERM AGREEMENT TO BE CONCLUDED TO INCREASE FUEL SUPPLIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      6 CONCLUSION REACHED TO CONSTRUCT MULTI-LEVEL INTERCHANGES AT FIVE LOCATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      7 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 10.8 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/19      8 FACTORY BLAST IN CHINA'S INNER MONGOLIA KILLS 2, MISSING RISES TO 8, 84 INJURED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/19      9 PRESIDENT ISSUES DECREE ON DEVELOPING TRADITIONAL MONGOLIAN MEDICINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/17      10 IN 2025, MONGOLIA EXPORTED 83.9 MILLION TONS OF COAL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/17      ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЭНЭ ОНД ХОЁР БАЙРШИЛД ОЛОН НИЙТИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2025 ОНД МОНГОЛ УЛС 27 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГАДААД ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2026 ОНД МОНГОЛ УЛСЫГ ЗЭС "АВАРНА" WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ТҮШИГЛЭН ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     АТГ: Н.ТАВИНБЭХ ЗӨВЛӨХИЙНХӨӨ КОМПАНИД 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     С.НАРАНЦОГТЫН ЭХНИЙ НҮҮДЭЛ: ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ 5 ХУВИАР БУУРУУЛАХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17    

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарав www.eagle.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
Татварын нийт орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 892.3 (18.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 357.6 (6.1%) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 148.3 (32.3%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 57.0 (3.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2025 онд 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 их наяд төгрөг, нийт зарлага 5.8 их наяд төгрөг болж, 742.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2025 онд 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 377.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 2.2 их наяд төгрөг болж, 311.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оноос 366.0  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.



Нийтэлсэн огноо2026-01-19