1 PRIME MINISTER OF MONGOLIA TO ATTEND WORLD ECONOMIC FORUM ANNUAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      2 MONEY SUPPLY RISES BY 8.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      3 MONGOLIAN PM G.ZANDANSHATAR RESPONDS TO CITIZENS IN LIVE ON-AIR Q&A WWW.NEWS.MN PUBLISHED:2026/01/19      4 IN ULAANBAATAR, CITIZENS OF MONGOLIA AND SOUTH KOREA ARRESTED FOR ORGANIZING ONLINE GAMBLING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/19      5 LONG-TERM AGREEMENT TO BE CONCLUDED TO INCREASE FUEL SUPPLIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      6 CONCLUSION REACHED TO CONSTRUCT MULTI-LEVEL INTERCHANGES AT FIVE LOCATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      7 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 10.8 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/19      8 FACTORY BLAST IN CHINA'S INNER MONGOLIA KILLS 2, MISSING RISES TO 8, 84 INJURED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/19      9 PRESIDENT ISSUES DECREE ON DEVELOPING TRADITIONAL MONGOLIAN MEDICINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/17      10 IN 2025, MONGOLIA EXPORTED 83.9 MILLION TONS OF COAL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/17      ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЭНЭ ОНД ХОЁР БАЙРШИЛД ОЛОН НИЙТИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2025 ОНД МОНГОЛ УЛС 27 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГАДААД ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2026 ОНД МОНГОЛ УЛСЫГ ЗЭС "АВАРНА" WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ТҮШИГЛЭН ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     АТГ: Н.ТАВИНБЭХ ЗӨВЛӨХИЙНХӨӨ КОМПАНИД 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     С.НАРАНЦОГТЫН ЭХНИЙ НҮҮДЭЛ: ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ 5 ХУВИАР БУУРУУЛАХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17    

Хэрэглээний зээлийг хязгаарлана www.itoim.mn

2025 оны гуравдугаар улирлын байдлаар иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд 2.7 дахин өсөөд байна. Үүний дотор хэрэглээний зээлийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрч, 2.2 дахин нэмэгдсэн нь иргэдийн орлогын өсөлтөөс 4–5 дахин хурдтай тэлсэн үзүүлэлт болж байна.
Эдгээр тоон мэдээлэл нь хэрэглээний зээлийн өсөлт энгийн өсөлт бус, харин Монгол Улсын нийт өрхийн санхүүгийн зан төлөв хуримтлалд бус, зээлд тулгуурласан хэв маягт шилжсэнийг илтгэж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Хэрэглээний зээлийн зориулалт, зарцуулалтын статистикаас харахад нийт зээлийн 50-иас дээш хувь нь урьдчилгаа төлбөргүйгээр цахилгаан бараа, ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ нь иргэд, банк санхүүгийн байгууллага, лизенгийн компаниудаас давахр зээл авах, улмаар өрхийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Хэрэглээний зээлийг бууруулах, өрийн дарамтыг багасгах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өр, орлогын харьцааг тогтоосон байдаг бол Монголбанк  50 хувь байсныг 45 хувь болгож чангатгасан шийдвэрийг гаргасан.
Харин Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн давхар зээлийн эрсдэлийг бууруулах, ялангуяа цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардлыг хязгаарлах чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна.
Тус журмын төсөл батлагдсанаар иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү журмын төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, иргэд, зах зээлийн оролцогчдоос санал авч байгаа бөгөөд иргэд доорх холбоосоор дамжуулан төслийн агуулгатай танилцаж, саналаа илэрхийлэх боломжтой юм байна.
Журмын төсөлтэй танилцах линк:https://frc.mn/#/doc/vote;id=28



Нийтэлсэн огноо2026-01-19