1 THE USA HAS CONFIRMED SUPPORT FOR REFORMS IN MONGOLIA'S MINING SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/26      2 FOURTH THERMAL POWER PLANT SUPPLIES 58 PERCENT OF ULAANBAATAR’S TOTAL ELECTRICITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/26      3 MONGOLIA BEGINS PREPARATIONS TO MARK WORLD HORSE DAY WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/25      4 KENYA, EGYPT, INDIA, MONGOLIA, FRENCH RIVIERA RANK AS THE TOP 2026 LUXURY DESTINATIONS IN A&K WORLDWIDE SALE WWW.TRAVELANDTOURWORLD.COM  PUBLISHED:2026/01/25      5 INTERNATIONAL DISASTER RESPONSE EXERCISE TO BE HELD IN UVS PROVINCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/25      6 MONGOLIA’S OLYMPIC OUTFIT STUNS SOCIAL MEDIA WWW.KZ.KURSIV.MEDIA  PUBLISHED:2026/01/25      7 NONSAN AGRICULTURAL PRODUCT EXPANDS EXPORTS TO MONGOLIA WWW.KOREAPOST.COM PUBLISHED:2026/01/25      8 MONGOLIA JOINS THE PEACE COUNCIL INITIATED BY PRESIDENT DONALD TRUMP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      9 DAVOS 2026: TRUMP SIGNED HIS GAZA ‘BOARD OF PEACE’ INTO BEING. HERE’S WHO’S ON IT — AND WHO ISN’T WWW.CNBC.COM PUBLISHED:2026/01/23      10 PM ZANDANSHATAR MEETS FORMER UK PM TONY BLAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      ЗЭЭЛИЙН ХҮҮГ 2.2 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН СҮҮЛИЙН БОЛОМЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     "ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-4" ТӨХК УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ 58 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/25     ТОЙМ: Г.ЗАНДАНШАТАРЫН ДАВОС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР 2026 ОНД МОНГОЛД ТУЛГАРАХ ЭРСДЛИЙГ ЗАРЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ЭНЭ ОНД 78.5 КМ УРТ ДУГУЙН ЗАМ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР, Э.БАТМАГНАЙ НАР ХАЛЗ БАРИЛДААН ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛААНБААТАРТ 15 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ ЭХ, АМЬДАРЧ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ШҮҮХ: Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРЫГ ЦАГААТГАЖ, ХОЁР ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Ц.ДАГВАДОРЖИД БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН "ЭНХИЙН ЗӨВЛӨЛ"-Д АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛОВ WWW.ITOIM.MN  НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭГДЭЭД БУЙ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ” ГЭЖ ЮУ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23    

Зээлийн хүүг 2.2 хувь болгож бууруулах хэлэлцээг "Рио Тинто"-той хийх Засгийн газрын сүүлийн боломж www.eguur.mn

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны сонсголоор Оюу Толгойн гэрээг илүү сайжруулах, хүүг бууруулах, Онтрэ-гийн хоёр лицензэд АМНАТ авах зэрэг олон агуулгуудыг нэгтгэж дүгнэлт гаргасан.
Улмаар зээлийн хүүг бууруулах эсэх асуудлыг талууд хэлэлцэж дуусах хугацаа нь ердөө тав хоногийн дараа буюу 1-р сарын 31.
Рио Тинто-гийн төлөөллүүд Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй удаа дараа уулзаж, зээлийн хүүг бууруулах саналаа ерөнхийдөө тулгасан ч энэ нь Монголын хүлээлтэд нийцэхгүй байгаа учраас эцсийн шийдэлд одоог хэр хүрээгүй. 16 жилийн хугацаанд Монголын тал 11.1 хувийн хүүтэй зээл авч хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд ойролцоогоор 20 орчим тэрбум ам.доллар давсан нь анхны зээлийн хэмжээгээ давчихсан гэж тайлбарладаг. Ойролцоогоор 4 тэрбум ам.доллар нь хувьцаа эзэмших байдлаар, үлдсэн нь дээрх зээлийн нөхцлөөр хийгдсэн. Иймээс цаашид зээлийн хүүг бууруулах нь хамгийн чухал хэлцэл болчихоод буй. Мөн үүгээр зогсохгүй Монголын талын хүртэх өгөөжийн 53 хувьд хүргэх шаардлагыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоос гаргасан дүгнэлтэд тусгасан билээ.
Рио Тинто-гийн хувьд Оюу Толгойн уурхай бол ойрын ирээдүйд хамгийн чухал төслүүдийнх нь нэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2025 оны IV улиралд зэсийн үйлдвэрлэл нь 8 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь Оюу Толгойн уурхайн үйлдвэрлэл шат дараатайгаар нэмэгдэж ирсэн нь голчлон нөлөөлсөн юм.
Тоо яривал, 2025 онд Рио Тинто нийт 883 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 2024 оныхоос даруй өсөж, 860 мянган тонн гэсэн төлөвлөгөөнөөс нь давсан. 2026 онд Рио Тинто Чили, АНУ, Монгол дахь үйл ажиллагаануудаас нийтдээ 870 мянга орчим тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ сарын 21-нд гаргасан тайландаа дурджээ.
2025 онд Оюу Толгой 345 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 61 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд далд уурхайн өргөтгөл зэрэг олон нөлөө бий. 2028-2036 он хүртэл Рио Тинто жилд 500 мянга орчим зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн зорилттой. Өнгөрсөн онд Чили дэх уурхайгаас 348 мянган тонн зэсийн баяжмал, 56 мянган тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэсэн нь тус тус 5.7 хувийн өсөлт үзүүлсэн дүн юм. Гэхдээ энэ онд тус уурхайн нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй бөгөөд BHP-гийн удирддаг баяжуулах үйлдвэрийн хүдрийн агуулга 2025 онд тасралтгүй буурсан бөгөөд үүний улмас Рио Тинто Чили дэх баяжмалын үйлдвэрлэлээ 2025 оны 10-12-р сарын хооронд 92 мянган тонноос 83 мянган тонн болгож бууруулсан байна.
Түүнчлэн АНУ-ын Юта дахь төслөөс 2025 онд 134 мянган тонн цэвэршүүлсэн зэс олборлосон бол энэ дүн нь өмнөх оныхоос 31 хувиар буурсан тоо. Геотехникийн хүндрэлүүдээс үүдэн жилийн турш уурхайн нөхцөл байдал төлөвлөгөөний дагуу тийм ч сайн байгаагүй аж.
Рио Тинто өнгөрсөн 9-р сард тус уурхайгаа 45 хоногийн турш хаахад хүрсэн юм. Энэ онд харин шинээр нээсэн далд уурхайг үйлдвэрлэлийн шат руу хурдтай шилжүүлэх зорилт тавин ажиллаж буй.
Ингээд харахаар Оюу Толгой тус компанийн зэсийн өсөлтийг ганцаар тэтгэсэн бөгөөд дэлхийн хамгийн зэсийн уурхай болох Чилийн Эскондидо дахь зэсийн үйлдвэрлэлийн алдагдлыг дангаараа нөхсөн нь харагдана. Рио Тинто ойрын хугацаанд дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг Гленкор групптэй нэгдэх асуудал яригдаж, хэрвээ нэгдвэл Рио-гийн зүгээс зөвхөн зэсийн активуудад төвлөрөх санал гаргана гэж таамаглаж буй. Ирэх сарын 5-ны дотор албан шийдвэр гарах бөгөөд хэлэлцээний шатандаа явж байгаа билээ.
Рио Тинто-гийн хувьд Монголын Засгийн газраас үзүүлж буй зээлийн хүүг бууруулах, үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Онтрэ-гийн асуудал дээр Монголын талын хувь эзэмшлийг урагшлуулах зэрэг шахалтууд үзүүлж, энэ бүгдийг харилцан ашигтайгаар шийдвэрлэх хэлцлүүд хүлээгдэж байна.
Нөгөө талаас Хятадын төрийн өмчит Чайналко компани Рио Тинто дахь өөрсдийн хувь эзэмшлийнхээ хүрээнд Оюу Толгой төслийг сонирхсоор байгаа.
Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сүүлийн долоон жилд хүүг бууруулах хэлцэл хийгээгүй өмнөх Засгийн газрынхаа алдааг засах чухал сорилттой ийн тулгарч байна. Рио Тинто-той байж болох хамгийн сайн хувилбар бүхий хэлцлийг хийж чадах эсэхийг харахад тав хоног үлджээ.



Нийтэлсэн огноо2026-01-26