1 JANUARY COAL EXPORTS REACH 2 MILLION TONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      2 PM ZANDANSHATAR ORDERS STUDY INTO SMALL-SCALE NUCLEAR POWER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/02      3 MONGOLIA EXPORTS GOAT MEAT TO VIETNAM AS BILATERAL TIES EXPAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      4 ABC SIGNS MOUS IN MALAYSIA, MONGOLIA AND TIMOR-LESTE WWW.ABC.NET.AU PUBLISHED:2026/02/02      5 EBRD BETS BIG ON CENTRAL ASIA, MONGOLIA WITH $2B PUSH WWW.CASPIANPOST.COM  PUBLISHED:2026/02/01      6 FOUR INVESTORS SHORTLISTED FOR ERDENET-BASED COPPER SMELTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      7 MONGOLIA CALLS FOR FASTER EXPANSION OF CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      8 MONGOLIA ADVANCES IASA PREPARATIONS FOR DIRECT FLIGHTS TO THE U.S. WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      9 CONSTRUCTION ADVANCES ON FOUR ROAD UNDERPASSES IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      10 INTEGRATED SURVEILLANCE SYSTEM OPERATES TO IMPROVE SAFETY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/01      ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНК МОНГОЛД 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "РИО ТИНТО"-ТОЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИД МЕНЕЖМЕНТИЙН БАГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ДАХИН ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     IV УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 2025 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН 9 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     "МОНГОЛД БАГА ЧАДЛЫН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДЭЛ, ТООЦООЛЛЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ХЯТАДЫН ШИНЭ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА МОНГОЛД НЭЭГДЭХ БОЛОМЖУУД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ СИСТЕМИЙН ҮР ДҮНД ОРГИЛ АЧААЛЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА НЭГ ЦАГААР БАГАСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     Н.УЧРАЛ: ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ХҮН БҮРТ ДАРАМТ БИШ БОЛОМЖ ОЛГОЖ, ТӨР НӨЛӨӨЛЛӨӨ БАГАСГАЖ ЧӨЛӨӨЛЬЕ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01    

"Эрдэнэс Тавантолгой" компанид менежментийн баг томилох шийдвэр дахин гаргажээ www.itoim.mn

УИХ-ын дарга Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг монгол хүнээр удирдуулахгүй гаднын менежментийн баг томилно гэж Засгийн газраар шийдвэр гаргуулж байсан. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болгож байсан юм. Тухайн үед 18 компани материалаа ирүүлсэн гэж мэдэгдэж байсан ч ямар нэгэн гаднын удирдлага томилоогүй. Одоогоор компанийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч удирдан ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байсан. Ингэхдээ олон улсаас зөвлөх үйлчилгээний баг оруулж, төлөвлөгөө хүртгэл гаргуулж байсан билээ.
Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар ганцхан гүйцэтгэх захирал бус менежментийн багийг сонгон шалгаруулахаар болсон бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалтыг зарлахаар болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ойрын үед Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх удирдлагын баг буюу менежментийн багийн сонгон шалгаруулалтыг хийж томилно. Энэ баг компанийг илүү үр ашигтай ажиллуулахад анхаарч ажиллах ёстой. Мөн цаашдаа компанид олон улсын аудит оруулна" гэсэн юм.
Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" компанид удирдлагын багийг сонгон шалгаруулна гэсэн шийдвэрийг жилийн дараа дахин гаргаж байгаа явдал юм. Гэхдээ энэ удаад дотооддоо сонгон шалгаруулалт зарлах бололтой. Учир нь гаднын баг сонгон шалгаруулж томилоход удирдлагын багийн зардал асар өндөр болно. Олон улсын уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлуудын жилийн цалин компаниудын орлогын хэмжээ, хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн гүйцэтгэлээс хамаардаг. Нэг тэрбум ам.доллароос дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудын гүйцэтгэх захирлуудын жилийн дундаж цалин ойролцоогоор 7.8 сая ам.доллар байдаг аж. 2023 оны судалгаагаар 100 сая ам.доллароос доош хөрөнгөтэй компаниудын гүйцэтгэх захирлын жилийн дундаж цалин 251,988 ам.доллар байгаа бол 20 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй компаниудын захирлууд сарын цалин 1.9 сая ам.доллар байна. Тиймээс энэ удаад дотооддоо сонгон шалгаруулалт хийж, ЭТТ компанийн удирдлагын багийг томилох аж.
"Эрдэнэс Тавантолгой" улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэхээс гадна нүүрсний гол экспортыг хийж байгаа компани. Тиймээс ч үе үеийн Засгийн газар, УИХ-ын хэрэгтэй, хэрэггүй бүх төслийг өнгөрсөн хугацаанд санхүүжүүлж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг тус компани санхүүжүүлжээ. Энэ онд л гэхэд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тиймээс эрх барьж байгаа нам өөрийн хүнээ томилж, хүссэн төсөл хөтөлбөрөө "Эрдэнэс Тавантолгой" компаниас санхүүжүүлж ирсэн. Мөн л үе үеийн Засгийн газар гаднын удирдлага, менежментийн баг томилно гэсэн шийдвэр гаргадаг ч ажил хэрэг болж байгаагүй. Тэгвэл энэ удаад дотооддоо сонгон шалгаруулалт зарлаж менежментийн баг томилох шийдвэрээ хэрэгжүүлж чадах уу.
Удирдлагын багт:
Гүйцэтгэх захирал,
Санхүү эрхэлсэн захирал,
Борлуулалт эрхэлсэн захирал,
Хүний нөөц эрхэлсэн захирал,
Хяналт хариуцсан захирал багтдаг.
By
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-02-02