1 EARTHMOVING WORK FOR THERMAL POWER PLANT-V TO BEGIN ON FEBRUARY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/04      2 KH.NYAMBAATAR: SERGELEN SUBSTATION TO ENTER SERVICE THIS YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/04      3 G.DAMDINNYAM: MONGOLIA-MADE STEEL COULD REACH EUROPE IN 10 DAYS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/04      4 MAJILIS RATIFIES EAEU-MONGOLIA INTERIM TRADE AGREEMENT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/04      5 ALL-PARTY PARLIAMENTARY GROUP (APPG) ON MONGOLIA ESTABLISHED IN THE UK PARLIAMENT WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK PUBLISHED:2026/02/04      6 MONGOLIA RANKS AMONG ASIA’S SAFEST COUNTRIES WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/02/04      7 MONGOLIA’S TRUMP ‘BOARD OF PEACE’ MEMBERSHIP REVIVES ITS ‘THIRD NEIGHBOUR’ PLAYBOOK WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/02/04      8 ABOUT 50,000 CHILDREN HAVE DOMESTIC ACCIDENTS EVERY YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/03      9 FROM MONGOLIA TO TEAM USA, OPENING CEREMONY FASHION TAKES CENTRE STAGE AT MILANO CORTINA 2026 WWW.OLYMPICS.COM PUBLISHED:2026/02/03      10 MONGOLIA’S HUNNU AIR EYES NETWORK GAINS FOLLOWING E2-BASED FLEET MODERNISATION WWW.FLIGHTGLOBAL.COM PUBLISHED:2026/02/03      МОНГОЛ-ХЯТАДЫН БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 19 УУЛЗВАРААС ЦАГДААГИЙН БИЕТ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БҮХ НАМЫН МОНГОЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK НИЙТЭЛСЭН:2026/02/04     “СЭРГЭЛЭН” ДЭД СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 92 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     ДУЛААНЫ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     IQ-ИЙН ДУНДАЖ ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛЧУУД НАЙМДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     МОНГОЛБАНК 1.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД ХИЙ ЦЭНЭГЛЭХ 33 ЦЭГ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     УГААРЫН ХИЙД 169 ИРГЭН ХОРДОЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НЭГДҮГЭЭР САРД 2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03    

Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын дугуй ширээний уулзалт боллоо www.itoim.mn

Монгол Улс, БНХАУ-ын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт 2003 онд анхлан зохион байгуулагдаж, түүнээс хойш хоёр оронд  ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн ба хоёр улсын банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, практик туршлага хуримтлуулах чухал талбар болж хөгжсөөр иржээ.  
Энэ жилийн буюу 10 дахь удаагийн дугуй ширээний уулзалт нь Хятадын Ардын банкны урилгаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Монголбанк, Хятадын Ардын Банкны удирдлагууд, хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Уулзалтыг Хятадын Ардын банкны Олон улсын газрын Дэд захирал, Хатагтай Лин Ран болон Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар нээж, хэд хэдэн үндсэн сэдэв, чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хатагтай Лин Ран нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс, Хятад улс нь найрсаг, хөрш орнууд бөгөөд санхүүгийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг дэмжих чухал тулгуур болохыг онцоллоо. Тэрээр хоёр талын валютын своп хэлэлцээрийн хэрэгжилт, Үндэсний валютаар хийсэн төлбөр тооцооны хэмжээ тогтвортой өссөн, Монголын арилжааны банкнууд CIPS системд шууд оролцогч болсон, хил дамнасан QR кодын төлбөр тооцоо нэвтэрсэн зэрэг бодит ахиц гарч байгааг мөн дурдлаа. Харин Монгол Улсын Төв банкийг төлөөлөн Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засгийн бүтэц, гадаад худалдааны онцлогийг харгалзан үзвэл БНХАУ-тай санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой төдийгүй практик шаардлага болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, хоёр орны гадаад худалдаа, төлбөр тооцооны хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг онцолсны дээр Олон улсын гадаад төлбөр тооцоонд эзлэх юанийн хэрэглээ нэмэгдэж байгааг дурдлаа.  
Хэлэлцүүлгийн хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтын төлбөр тооцоонд төгрөг, юанийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломж, дэд бүтцийг сайжруулах, клиринг болон төлбөр тооцооны механизмыг боловсронгуй болгох, мөн своп хэлцлийг илүү үр ашигтай ашиглах боломжийн талаар санал солилцов.  Мөн төлбөрийн системийн холболтыг сайжруулах, хил дамнасан гүйлгээний хурд, үр ашгийг нэмэгдүүлэх, дижитал санхүү болон Төв банкны дижитал валютын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Уулзалтын төгсгөлд хоёр орны санхүүгийн салбарын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, техникийн түвшний ажлын хэсгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар сургалт, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдсэн ба дараагийн дугуй ширээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар талууд тохиролцов.



Нийтэлсэн огноо2026-02-04