1 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      2 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      3 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      4 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      5 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      6 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      7 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      8 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      9 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      10 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Занданшатар: Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын өгөөжийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал www.eagle.mn

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал  өчигдөр боллоо. Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлийн санхүүжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд нягтлах шаардлагатайг хөндөж ярилцав.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн заалтыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
"Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг мэдээлж, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа нээлттэй солилцлоо.



Нийтэлсэн огноо2026-02-05