Инфляцын түвшин 7.4 хувиар өсөв www.news.mn
2026 оны гуравдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсөж, инфляцийн түвшин 7.4 хувьтай гарчээ.
Үүнээс барааны бүлгийн үнэ 7.4 хувь, үйлчилгээний үнэ 6.8 хувь тус тус өссөн байна. Инфляц өсөхөд дараах бүлгүүд голлон нөлөөлсөн байна. Үүнд:
• Хүнс, усны үнэ – 14.1 хувь
• Согтууруулах ундаа – 5.4 хувь
• Хувцас, гутал – 6.5 хувь
• Гэр ахуйн бараа – 7.2 хувь
• Амралт, соёл – 6.6 хувь
• Зочид буудал, нийтийн хоол – 9.9 хувь
• Боловсролын үйлчилгээ – 12.8 хувь
Монгол Улс 2026 оны эхний улирлын байдлаар дэлхийн 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүчээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор буюу 5.2 дахин өссөн үзүүлэлт болжээ. Экспорт 62.3 хувиар өссөн бол импорт 68.3 сая ам.доллароор буюу 2.7 хувиар буурсан байна. Монгол Улс БНХАУ-тай 5.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт гадаад худалдааны 72.8 хувийг бүрдүүлжээ. Экспортын бүтцэд уул уурхай давамгайлж байна Гадаад худалдааны дэлгэрэнгүй үзүүлэлтээс харахад экспортын 96.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн бага хувийг хөдөө аж ахуй, хүнсний болон бусад бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүд:
• Зэсийн хүдэр, баяжмал – 1.25 тэрбум ам.доллар
• Нүүрс – 455.7 сая ам.доллар
• Алт – 148.8 сая ам.доллар
• Төмрийн хүдэр, баяжмал – 21.5 сая ам.долларт хүрч, нийт экспортын өсөлтийн дүн 1.87 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Нийтэлсэн огноо2026-04-15





