1 THE MONGOLIAN MINING TRAP WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/04/15      2 ERDENES TAVANTOLGOI, SAIL TO ADVANCE COKING COAL TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      3 MONGOLIA SEEKS RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY TIES WITH SOUTH KOREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      4 MINING SECTOR REMAINS BACKBONE OF ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      5 JEJU ISLAND SEEKS TO DIVERSIFY TOURISM MARKETS BY TARGETING MONGOLIA, LATIN AMERICA WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2026/04/15      6 70–80% OF CROSS-BORDER RAILWAY CONSTRUCTION TO BE COMPLETED THIS YEAR PUBLISHED:2026/04/15      7 THE SILENT DEMISE: MONGOLIA’S FIGHT TO SAVE THE STEPPE WWW.EARTH.ORG PUBLISHED:2026/04/15      8 MONGOLIA LAUNCHES HAZARDOUS CHEMICALS ELIMINATION PROJECT WITH UNDP & GEF WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/04/14      9 ALTHOUGH MONGOLIANS MAY OUTWARDLY RESEMBLE ASIANS, THEY ARE NOT ACTUALLY SUCH WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/14      10 FRANCE DONATES HIGH-ANGLE, WATER RESCUE EQUIPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЭРХЭН ТААМАГЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     “ЭТТ” ХК-Д “ШУРГАЛСАН” БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР НЭРТҮҮДЭД ЖИЛД 624 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ ЦАГААН БУДААНЫ ШИНЭ СОРТ ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     НООЛУУРЫН ҮЕЭР ӨСДӨГ МАШИНЫ ҮНЭ БУУРЧ, ИМПОРТ 47.2 ХУВИАР БАГАСЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     ЭНЭ ОНД 633 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.1 САЯ МАЛ ТӨЛЛӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     "СОЛОНГО" ТӨСЛИЙН ОРОН СУУЦЫГ 8 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     COP17-ИЙН САНХҮҮЖИЛТ, ХУДАЛДАН АВАЛТАД ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 45.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     "ТА БҮХЭН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА" ГЭЖ НАДАД 2-3 УДАА ХАТУУ ХЭЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын нөхцөлд тохирох цагаан будааны шинэ сорт тариалах төслийг хэрэгжүүлж байна www.montsame.mn

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ Монгол Улсад 2008-2010 оны хооронд туршилтаар хэрэгжүүлж байсан цагаан будаа тариалах төслийг сэргээжээ.

Сэлэнгэ аймгийн нутагт цагаан будааны сортыг сайжруулах төслийг хэрэгжүүлж, шинэ төрлийн цагаан будааны сортыг тухайн үед гаргаж авсан. Тус сортыг олон улсын патентаар баталгаажуулан "Чингис голд" хэмээн нэрлэсэн. Уг сорт нь энгийн сортын будааг хуурай газрын будаатай эрлийзжүүлэн тариалснаар усны хэрэглээ харьцангуй бага шаардагддаг. Африк гаралтай цагаан будааны генетик шинж чанарыг агуулдаг тул ойролцоогоор 2.5-3 сарын хугацаанд ургацаа өгдөг.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Өргөмжит консул К.Фүжишигэ цагаан будаа тариалах газраа сонгох, хөрсний дээжээс шинжилгээ авах, тариалангийн талбайг усжуулах нөөцийн судалгаа хийх зэрэг ажлаар удаа дараа Монголын хөдөөг зорин ажилласан. Энэ оны зургаадугаар сарын 15-нд Өвөрхангай аймагт цагаан будааны тариалалтын туршилтын төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба есдүгээр сард ургацаа хураахаар ажиллаж байна.

Өргөмжит консул К.Фүжишигэ энэхүү төслийг хэрэгжүүлснээр хатуу ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон тогтвортой, шинэ төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авах загвар болно хэмээн үзэж буй. Хүйтэн газарт тохирсон цагаан будааны тус сортыг анх санаачилсан Япон Улсын иргэн, хөдөө аж ахуйн ухааны доктор, 90 настай Оритани Такаши амьд сэрүүндээ олон жилийн судалгааны ажлын үр дүнг бодит ажил хэрэг болгохыг зорин, тус төслийг Монгол Улсад дахин эхлүүлэх шийдвэр гаргасан тухайгаа Өргөжит консул К.Фүжишигэ онцолж байна.

Тус санаачилга нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн технологийн хөгжилд хувь нэмэр оруулах, улмаар Монгол-Япон хоёр орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв. 



Нийтэлсэн огноо2026-04-15