1 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      2 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      3 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      4 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      5 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      6 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      7 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      8 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      9 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      10 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Унгарын ОТП банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийллээ www.montsame.mn

УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар энэ сарын 4-нд Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцлаа.
Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчилж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавьдаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодотголоо. 
Үргэлжлүүлэн ОТП банкны олон улс дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс товч танилцууллаа. Өдгөө 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн томд тооцогдох хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө нь 115.2 тэрбум ам.доллар, нийт зээлийн багц 60 тэрбум ам.доллар хүрчээ. Бүтцийн хувьд нийт хувьцааны 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэн 45 хувийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэлээ.  
УИХ-ын дарга хэлэхдээ, энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ тодотгоод ОТП банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-02-05