1 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      2 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      3 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      4 MONGOLIA ECONOMIC STATISTICS AND TRENDS FOR JANUARY 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      5 MORE OPPORTUNITIES FOR LOCAL AREAS SUPPORTING MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      6 UNITED STATES AND MONGOLIA JOINS TO ACHIEVE FAA CATEGORY 1 STATUS, PAVING THE WAY FOR DIRECT FLIGHTS AND EXPANDING AIR TRAVEL CONNECTIONS BETWEEN THE TWO NATIONS WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/02/11      7 EBRD AND EU BACK URECA’S COAL-TO-SOLAR PROJECT IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/02/11      8 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      9 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      10 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 200 ТЭРБУМЫН БОНД ГАРГАХ ЭРХИЙГ НИЙСЛЭЛД ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     "НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ" ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТОЙРОГ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     СОР17 БАГА ХУРЛЫН ТҮР БАЙГУУЛАМЖ БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ФРАНЦЫН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10    

"Нэгдүгээр тойрог зам" төслийн тендерийг гуравдугаар сарын 2-нд нээнэ www.montsame.mn

 “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй буюу "EPC+F" хэлбэрээр зохион байгуулж буй олон улсын тендерийн материалыг гуравдугаар сарын 2-нд нээнэ.

Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтыг хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцах үүрэг хүлээхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

УИХ-ын 2021 оны тогтоолоор баталж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Нэгдүгээр тойрог зам" төсөл нь Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбон, олон түвшний огтлолцол бүхий тойрог замын сүлжээ бий болгох юм. Төслийн трассын урт 24.7 км, үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөжээ. Мөн 13 байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, нүхэн дөрвөн гарц барихаар тусгасан. Авто замыг гол гудамж болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөөд байгаа.

Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд, холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохион байгуулж байна. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг багасгах ажээ.

Трассын баруун хэсэгт "Нэгдүгээр тойрог зам" нь "Хоёрдугаар тойрог зам"-тай огтлолцож, урдаас хойд чиглэлд Баянхошууны гудамжтай холбогдоно. Уулын өндөрлөг хэсгийг туннелээр нэвтрүүлэх шийдэл нь байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих тав тухыг хангах ач холбогдолтой. Туннелийн урт 2080 метр, хоёр тусдаа хонгилтой, зургаан эгнээ замтай байх юм.

Туннелээр гарсны дараа замын трасс нь Хайлааст, 7 буудлын бүсийг дайран өнгөрч, 7 буудалтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөжээ. Улмаар зүүн тийш эмнэлэг, сургуулийн зориулалттай газруудын ойролцоо одоогийн замын чиглэл дагуу үргэлжилж, Сэлбэ голыг тойрон, Сэлбэ дэд төвийг дайрч гарна. Гол гудамж зам нь Дарь эхийн замыг дайран өнгөрөх бөгөөд хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөсөн. Мөн трассыг сургуулийн бүсийг тойруулан, уулын бэл дагуу байрлуулснаар хот төлөвлөлт, аюулгүй байдлын уялдааг хангахаар шийдсэн байна.

Төслийг хэрэгжүүлснээр 14,160 ажлын байр бий болохоос 3540 нь байнгын ажиллах, мөн гэр хорооллын яндан 3000-аар багасах тооцоо хийжээ.

 



Нийтэлсэн огноо2026-02-11