ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарлаа www.eagle.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан бол 2026 оны нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.8 нэгж хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар өсөхөд,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.6 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.8 хувь),
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.6 хувь,
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 5.3 хувь,
Эм, тариа,эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5 хувь,
Амралт,чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.1 хувь,
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь,
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.5хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийтэлсэн огноо2026-02-11





