1 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      2 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      3 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      4 MONGOLIA ECONOMIC STATISTICS AND TRENDS FOR JANUARY 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      5 MORE OPPORTUNITIES FOR LOCAL AREAS SUPPORTING MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      6 UNITED STATES AND MONGOLIA JOINS TO ACHIEVE FAA CATEGORY 1 STATUS, PAVING THE WAY FOR DIRECT FLIGHTS AND EXPANDING AIR TRAVEL CONNECTIONS BETWEEN THE TWO NATIONS WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/02/11      7 EBRD AND EU BACK URECA’S COAL-TO-SOLAR PROJECT IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/02/11      8 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      9 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      10 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 200 ТЭРБУМЫН БОНД ГАРГАХ ЭРХИЙГ НИЙСЛЭЛД ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     "НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ" ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТОЙРОГ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     СОР17 БАГА ХУРЛЫН ТҮР БАЙГУУЛАМЖ БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ФРАНЦЫН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10    

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо www.itoim.mn

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо. 
Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм. 
Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана. 
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно. 
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.



Нийтэлсэн огноо2026-02-11