1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг www.eguur.mn

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын хилээр нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол гарч байгаа мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Усын уувал ёсыг нь дагна гэдэг шиг очсон улсынхаа хууль дүрмийг дагаж таарна. Бусдаар бол гадаад улсад оччихоод өөрийн дураараа аашилж, хэрүүл тэмцэл хийж болохгүй. Энэ нь хөгжиж байгаа монголчууд биднийг л муухай харагдуулна. Бид соёлтой аялж, зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Виз авахдаа хэлсэн зүйл нь очоод өөр болчихдог, худал зүйл ярьдаг, тэнд хууль бусаар амьдарч байгаа монголчуудын гэрийн хаягийг нь зааж өгөх зэрэг зөрчил их гардаг. Буруутныг айлаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Өнөөдөр 60,000 гаруй монгол хүн Солонгос улсад амьдарч байгаагаас 20 мянга нь оюутнууд байна. Солонгосын талаас манай улсын 60,000 гаруй иргэнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Мөн хууль бусаар амьдарч байгаа монгол иргэн ямар нэгэн зөрчил гаргахгүй л бол бариад нутаг буцаагаад байдаггүй. Харин ч манай улсын иргэдэд сайн ханддаг.

Бид харилцан визгүй зөрчих санал тавиад таван жил болж байна. Жил бүр энэ асуудлын өндөр хэмжээнд ярдаг. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал болон иргэдийн сахилга хариуцлага зэргээс шалтгаалаад визгүй зорчих ангилалдаа оруулахгүй байна. Бидний зүгээс эрүүл мэндийн асуудлаар зорчих иргэдийг визнээс чөлөөлөх мөн бизнес эрхлэгчид, олон удаа зөрчихдөө зөрчил гаргаагүй иргэдийг чөлөөлөхийг хүссэн. Үүнийг Солонгосын Ерөнхийлөгч, Хууль зүйн яам нь нэлээд анхаарч судалж байгаа. Манай иргэд архи ууж хоорондоо зодолдох, хулгай дээрэм, хар тамхи зэрэг олон асуудалд нэр холбогддог. Виз мэдүүлэхдээ худал хэлэх, бусдын бичиг баримтыг ашиглах зэрэг санаа зовмоор асуудал их гардаг. Жил болгон л хил дээрээс монгол иргэд буцлаа гэсэн мэдээлэл цахимаар явдаг. Үүнийг нь манай яам шалгаад Солонгосын талд хэлье гэхээр бидэнд гомдлоо огт хэлдэггүй” гэлээ.

Б.АЗЖАРГАЛ



Нийтэлсэн огноо2026-02-12