1 SPEAKER N.UCHRAL TO LAY FLOWERS AT MONUMENT TO UNKNOWN SOLDIER IN MOSCOW WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/12      2 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      3 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      4 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      5 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      6 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      7 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      8 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      9 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      10 MONGOLIA ECONOMIC STATISTICS AND TRENDS FOR JANUARY 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 200 ТЭРБУМЫН БОНД ГАРГАХ ЭРХИЙГ НИЙСЛЭЛД ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11    

Монголын зэсийн төслийн "Рио Тинто"-той үүссэн гацааг арилгах зөвлөлд Эпштэйн багтаж байжээ www.eguur.mn

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг сэргээх 11 тэрбум ам.долларын зэсийн төслийн хэрэгжилтийн асуудлаар "Рио Тинто"-той үүссэн гацааг арилгах чухал хэлэлцээнд туслуулах зорилгоор Монголын ерөнхийлөгч асан зургаан зөвлөх хөлсөлсний нэг нь Жеффри Эпштэйн байсан бөгөөд тэдний дунд Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд мөн багтсан байв.

АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон цахим захидлуудын багцаас харахад, 2014 онд болсон дээрх зөвлөхүүдийн цахим хурлын үеэр Радд томоохон уул уурхайн компаниуд засгийн газартай маргалдах үедээ өршөөлгүй, хатуу байр суурь баримталдаг талаар анхааруулсан байр суурь илэрхийлж байсан юм.

Эдгээр захидал нь тус яамнаас нийтэлсэн олон сая баримтын нэг хэсэг бөгөөд Эпштэйн дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүрээллийг холбож, зохион байгуулалтын төвд нь өөрөө байсныг илтгэнэ. Тэрээр насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд 2019 онд АНУ-ын шоронд бэлгийн мөлжлөгийн хэргээр шалгагдаж байхдаа нас барсан юм.

Ил болсон захидлуудаас үзвэл, Эпштэйний Монголд үзүүлэх нөлөө өндөр байснаас гадна 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой оройн зоог барьж, улмаар Монголын эдийн засгийн бодлогын асуудлаар зөвлөгөө өгөх өндөр түвшний баг байгуулж, түүнд нь багтах хүсэлтийг тавьсан байна.

2013 онд “Оюу толгой”-н зэсийн уурхайн өргөтгөлийн асуудлаар “Рио Тинто”-той үүссэн маргаан Монголын эдийн засагт хүндрэл үүсгэж, бусад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн байв. Тухайн үед “Оюу толгой” нь Монголын хамгийн том хувийн хэвшлийн бизнесийн төслийн нэг байлаа.

2014 оны нэгдүгээр сард болсон уулзалтад Эпштэйн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамт оролцохдоо Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Норвегийн Ерөнхий сайд асан Кьелл Бундевик, АНУ-ын Сангийн сайд асан бөгөөд Харвардын их сургуулийн ерөнхийлөгч асан Лоуренс Саммерс болон бусад зөвлөхүүдийн хамт оролцжээ. Эпштэйн болон Саммерс нар Монголтой холбоотой асуудлаар тогтмол харилцаатай ажиллаж байсан аж.

Саммерс Дэлхийн банкнаас Монголд айлчилж, эдийн засгийн асуудлаар үг хэлэх урилгыг и-мэйлээр хүлээн авмагцаа тэр даруй Эпштейн рүү "Би үүнийг үнэхээр хийх үү?" гэх утгатай и-мэйлийг илгээсэн. 2014 онд Элбэгдоржтой хийсэн уулзалтын үеэр Саммерс гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг өндөр эрсдэлтэй улс гэж үзэж байгааг анхааруулж, хэрэв Рио-той Оюу Толгойн өргөтгөлийг үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрвэл зээлийн өртөг буурч магадгүй гэж нэмж хэлж байжээ.

2014 оны уулзалтын үеэр Саммерс гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг өндөр эрсдэлтэй зах зээл гэж үнэлж буйг онцлоод, “Оюу Толгой”-н өргөтгөлийг үргэлжлүүлэхээр “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч чадвал Монголын Улсын зардал буурах боломжтой гэж мэдэгджээ.

Уулзалтын үеэр Рио Тинто компани өргөтгөлөө түр зогсоосон байсан нь Монголын засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхийг зорьж байсантай холбоотой юм. Эпштэйнээс хураагдсан баримт бичгийн дунд байсан уулзалтын товч агуулгад дурдсанаар, "Рио Тинто болон Монголын засгийн газрын хооронд Оюу Толгой уурхайтай холбоотой асуудлыг шийдвэрлэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой" гэж Саммерс хэлсэн байв.

Тэрбээр цааш нь "Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон гарын үсэг зурсан гэрээнүүдийг хүндэтгэн хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар бусдаас ч мөн гэрээгээ биелүүлэхийг адилхан хүлээж байгаа гэдгээ тодорхой илэрхийлэх шаардлагатай” гэж тэмдэглэсэн байна.

“Ийм хэлэлцээний шийдэл нь Монголын зээлжих зэрэглэлийг сайжруулж, хүүгийн зардлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн уулзалтын тэмдэглэлд дурджээ.

(Гэхдээ Саммерсын илэрхийлж ирсэн эдгээр агуулгуудын цаана Рио Тинто-гийн байр суурийг Монголын талд ойлгуулах гэсэн нь илт харагдана)

2010 онд ашигт малтмалын татварын асуудлаар “Рио Тинто” болон “BHP”-тэй зөрчилдөж, Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан Радд уулзалтын үеэр томоохон уул уурхайн компаниуд өршөөлгүй байж болох ч Монгол Улс байгуулсан гэрээгээ зөрчихгүй байх нь нэн чухал гэдгийг онцолсон байна.

Тэмдэглэлд, "Улс орны олон улсын нэр хүнд, ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалт татахын тулд гэрээг хүндэтгэн биелүүлэхийн ач холбогдлыг онцолсон” хэмээн дурджээ. Мөн уул уурхайн компаниуд заримдаа хатуу байр суурь баримталдгийг тэмдэглэж, үр дүнтэй хууль эрх зүйн орчны ач холбогдлыг ч мөн дурдсан гэсэн байв.

“Рио Тинто”-гийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус компани Эпштэйнийг лобби хийлгэх хүнээрээ хөлсөлж байгаагүй бөгөөд түүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй гэсэн юм.

Эпштэйний цахим захидлуудад олонтаа дурдагддаг Радд өмнө нь “Жеффри Эпштэйнтэй уулзах үндэслэл, шалтгаан хэзээ ч байгаагүй” хэмээн мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр The "Sydney Morning Herald" сонинд ил болсон захидалд Эпштэйний туслах “Радд мөн тухайн үеийн Монголын Ерөнхийлөгчтэй 2015 оны есдүгээр сард хийх уулзалтдаа эхнэр, хүүгээ дагуулж явж болох эсэхийг асууж байсан” хэмээн бичсэн байна.

Энэ талаар Раддын ажлын албанаас мэдэгдэхдээ, "Түүний тухайн үед даргалж байсан Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс уг арга хэмжээнд уригдсан ч оролцоогүй бөгөөд түүний эзгүйд оройн зоог болсон эсэхийг мэдэхгүй" гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: The Australian Financial Review

Ц.ТАМИР



Нийтэлсэн огноо2026-02-12