1 MONGOLIA'S PROPOSED SENIOR UNSECURED NOTES ASSIGNED 'BB-' LONG-TERM FOREIGN CURRENCY RATING WWW.SPGLOBAL.COM PUBLISHED:2026/02/24      2 MOODY’S ASSIGNS B1 RATING TO MONGOLIA BONDS ON REFINANCING PLAN WWW.IN.INVESTING.COM PUBLISHED:2026/02/24      3 THE 2250-KM, MORE DIVERSE ALTERNATIVE TO THE TRANS-SIBERIAN RAILWAY WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2026/02/24      4 CHINA IS PLANNING TO CARVE 1.800 KM OF ELEVATED RAILWAY ON PILLARS ACROSS THE GOBI DESERT, LINKING MONGOLIA AND RUSSIA, ELIMINATING GAUGE BOTTLENECKS WWW.EN.CLICKPETROLEOEGAS.COM.BR PUBLISHED:2026/02/24      5 ETT TO PAYOUT 2025 DIVIDENDS TO SHAREHOLDERS BY APRIL 30 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/24      6 MONGOLIA RANKED AMONG FIVE MOST PEACEFUL COUNTRIES IN ASIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/24      7 IN JANUARY, MONGOLIA RECORDED 44,767 TOURIST ARRIVALS AHEAD OF THE 2026 TOURISM WEEK WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/23      8 MONGOLIAN MINING FAMILY BUYS $31.5M HONG KONG LUXURY HOME FOR RETIREMENT WWW.E.VNEXPRESS.NET PUBLISHED:2026/02/23      9 CHINESE EMBASSY DENIES TIES TO MONGOLIAN PILOT ARRESTED IN ZAMBALES WWW.FILIPINOTIMES.NET PUBLISHED:2026/02/23      10 ANCIENT DNA REVEALS GOLDEN HORDE ELITES’ MONGOLIAN ROOTS AND TIES TO CENTRAL EURASIAN POPULATIONS WWW.ARCHAEOLOGYMAG.COM PUBLISHED:2026/02/23      НИЙСЛЭЛД ЖИЛДЭЭ 44.420 ТОНН ХУВАНЦАРЫГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯВЦ 60.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ БОНД ГАРГАЖ, ХУУЧИН БОНДУУДАА ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     УИХ-ЫН ДАРГА 20 БАГЦ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ДААЛГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     "БҮРГЭДИЙН БАЯР" ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨРГӨЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     МОНГОЛ УЛС АЗИЙН ХАМГИЙН АЮУЛГҮЙ, ТАЙВАН ТАВАН ОРНЫ НЭГ БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     РУСАЛ КОМПАНИ РИО ТИНТО-ГИЙН "ОЮУ ТОЛГОЙ"ДАХЬ ХУВЬЦААНЫ БАГЦЫГ ЦАРЦААХ ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ МАГАДГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     2025 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 6.8 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 730 САЯ ДОЛЛАРООР ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар шинэ бонд гаргаж, хуучин бондуудаа дахин санхүүжүүлнэ www.itoim.mn

Засгийн газар 2026, 2027, 2028 онд үндсэн төлөлтийг нь хийх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор 6 жилийн хугацаатай шинэ бондуудыг гаргахаар болжээ.
Тодруулбал, Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.
Дахин санхүүжилтийн хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд хугацаа нь дуусах 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.650, мөн 2029 онд төлөх 7.875 хувийн хүүтэй бондуудыг буцаан худалдан авах бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
2026 оны төсвийн тухай хуулиар Засгийн газарт бонд гаргах эрх олгосон. Тодруулбал, 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоодын үнэт цаас, 1 тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон. Тэгвэл Засгийн газар 2026, 2027, 2028 онд төлөх бондуудаа дахин санхүүжүүлэхээр шинэ бонд гаргахаар болсон байна.
2020 онд Засгийн газраас гаргасан "Номад" бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд төлөх хуваарьтай. Мөн Сенчири-1,2,3 бондын төлөлтүүд 2027,2028,2029 онуудад бий. Тодруулбал, "Сенчири-1" бондын эхний төлөлтийн 420.1 сая ам.доллар буюу 1,436.8 тэрбум төгрөгийг 2027 оны долдугаар сарын 7, "Сенчири-2" бондыг 675.1 сая ам.доллар буюу 2,309.2 тэрбум төгрөгийг 2028 оны нэгдүгээр сарын 19, "Сенчири-3" бондын 351.9 сая ам.доллар буюу 1,203.6 тэрбум төгрөгийг 2029 оны зургадугаар сарын 5-нд төлөх хуваарьтай.
Аливаа улсын Засгийн газар бонд гаргахад тухайн улсын зээлжих зэрэглэлээс хамаарч хүү нь тогтоогддог. Тэгвэл манай улсын зээлжих зэрэглэлийг дараах байдлаар үнэлээд байгаа юм.
Moody’s: B1 (Stable)
S&P: BB- (Stable)
Fitch: B+ (Stable)



Нийтэлсэн огноо2026-02-24