Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги Улсад айлчилна www.montsame.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар энэ сарын 2-3-нд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар энэ сарын 4-5-нд тус тус албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай албан ёсны хэлэлцээ хийн, төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно гэж ГХЯ-наас мэдээллээ.
Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-нд тус тус дипломат харилцаа тогтоосон юм.
Нийтэлсэн огноо2026-03-02





