Жуулчдын тоо өнгөрсөн жилээс 38,6 хувиар өсжээ www.eguur.mn
Энэ сарын 10-ны байдлаар Монгол Улсад нийт 101,549 жуулчин ирээд байгаа аж. Энэ нь өмнөх жилүүдийн ижил хугацааны үзүүлэлттэй харьцуулахад түүхэн өндөр өсөлт болжээ. Энэ нь 2025 оны гуравдугаар сарын нийт дүнгээс 28,306 жуулчнаар илүү буюу 38.6%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Өмнөх жилүүдийн гуравдугаар сарын нийт жуулчдын тоо,
2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин хүлээн авч байж.
Энэ жилийн жуулчдын тоог өмнөх жилүүдтэй буюу 2024 онтой харьцуулахад 79.3 хувь, 2023 онтой харьцуулахад 140 хувиар өссөн байна. Улмаар гуравдугаар сар дундаа орж амжаагүй байхад өмнөх жилүүдийн бүтэн сарын үзүүлэлтийг давсан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар эрчимтэй сэргэж, жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-03-16





