1 DEMOCRATIC PARTY GROUP NOT TO ATTEND PARLIAMENTARY SESSIONS UNTIL SPEAKER N.UCHRAL RESIGNS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/16      2 TMK ENERGY HITS RECORD GAS FLOW AT MONGOLIAN CSG PILOT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/03/16      3 MONGOLIA WILL PURCHASE 100% OF PETROLEUM PRODUCTS FROM RUSSIA — STATED THE DEPUTY MINISTER WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/16      4 TAX REFORM PACKAGE TO REDUCE TAX BURDEN BY MNT 2.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      5 EU–MONGOLIA COOPERATION ON GREEN, SUSTAINABLE INVESTMENT STRENGTHENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      6 OYU TOLGOI MANAGEMENT FEE REDUCTION TALKS TO BE FINALIZED IN MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      7 MONGOLIA, U.S. TO MARK 40TH ANNIVERSARY OF DIPLOMATIC RELATIONS NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      8 'KHURDAN' SERVICE POINTS DELIVER GOVERNMENT SERVICES IN 31 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      9 MONGOLIA TOPS CHESS GENDER EQUALITY INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      10 MONGOLIA’S ORKHON VALLEY AMONG CNN’S ‘BEST PLACES TO VISIT IN 2026’ WWW.HERALDNEWS.COM PUBLISHED:2026/03/16      ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 4.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     БОДИТ ЦАЛИНГИЙН ИНДЕКС ӨМНӨХ УЛИРЛААС 3.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "Н.УЧРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ ХҮРТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     У.ХҮРЭЛСҮХ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИН БАТАЛНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ 32 ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ДАЛАНЗАДГАД ХОТЫГ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБОХ ТӨСЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТЭЗҮ-ИЙГ ХАМТРАН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Улаанбаатар метро"-ны барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 07.03-нд нээнэ www.gogo.mn

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна.

Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Тендерт оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлуулжээ.

Тодруулбал, НХААГ/20250101746 дугаартай Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогчоос тодруулга ирсэнтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 9.3 дахь хэсгийг үндэслэн холбогдох өөрчлөлт оруулж, хавсралтаар хүргүүлсэн байна.

Мөн тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацаанд өөрчлөлт оруулж, шинэчилсэн хугацааг албан бичгээр мэдэгджээ.

Тендер шалгаруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүд шинэчлэгдсэн тендерийн баримт бичигтэй танилцаж, шаардлагад нийцүүлэн материалаа бүрдүүлж оролцоно. Тендертэй холбоотой тодруулгыг цахим худалдан авах ажиллагааны системд нээлттэй байршуулсан бөгөөд ийнхүү байршуулснаар сонирхогч бүх этгээдэд хүргүүлсэнд тооцох юм.

Төслийн тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа. Шалгарах гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай. Багц-1-ийн хувьд нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал, харин үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх аж.

Эх сурвалж: НЗДТГ



Нийтэлсэн огноо2026-03-16