1 REPORT ON IMPLEMENTATION OF MONGOLIA’S 2025 DEVELOPMENT PLAN PRESENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/01      2 MONGOLIA AND TURKEY AGREE ON COOPERATION IN DEFENSE SECTOR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/04/01      3 MONGOLIA ARRIVE AS THE TEAM TO BEAT AT FIBA 3X3 ASIA CUP 2026 WWW..FIBA.BASKETBALL PUBLISHED:2026/04/01      4 JADE GAS SECURES AU$1.8 MILLION TO ADVANCE MONGOLIA’S FIRST COMMERCIAL GAS OPERATION WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/04/01      5 GETTING DETACHED: HOW COAL-TO-SOLAR IS MOVING BEYOND MONGOLIA’S GERS WWW.ASIAFOUNDATION.ORG PUBLISHED:2026/04/01      6 STANDING COMMITTEE REVIEWS 2025 TORTURE PREVENTION REPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/01      7 MONGOLIA ASKS RUSSIA NOT TO RAISE SALE PRICE FOR OIL AMID INSTABILITY ON GLOBAL MARKET - CABINET OF MINISTERS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/01      8 MONGOLIA NAMES NEW PRIME MINISTER IN BID TO END LEGISLATIVE DEADLOCK WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/03/31      9 MONGOLIA EXCLUDED FROM RUSSIAN GASOLINE BAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/31      10 WE ARE FOCUSING ON INCREASING MONGOLIA’S PARTICIPATION IN INTERNATIONAL LOGISTICS NETWORKS WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/31      АВСАН ЗЭЭЛЭЭ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГААС ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ УДААШИРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛД 287 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ БАРИНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР Л ЗОГСООНО. ОДОО ЗОГСООВОЛ НИЙСЛЭЛ МАШ ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     ГАДААД УЛСЫН ИРГЭДТЭЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     УИХ-ЫН ДАРГА СОНГОГДТОЛ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ӨРГӨДӨЛД НЭГ ӨДРИЙН ДОТОР 20 МЯНГАН ХҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     МОНГОЛ УЛС 2025 ОНД 847 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХИЙГДЭЖ БУЙ ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     “УБТЗ” ХНН: НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХИЛЭЭР ОРЖ ИРМЭГЦ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Х.Нямбаатар: Туулын хурдны замыг шүүхийн шийдвэрээр л зогсооно. Одоо зогсоовол нийслэл маш их алдагдал хүлээнэ www.itoim.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл сонслоо.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг өгч гишүүдийн асуултад хариуллаа.
2013 онд Засгийн газрын хурдны зам барих 307 дугаар тогтоолоор албажиж 4 эгнээ 34.64 км далан, 1.36 км гүүр, 36 км гүүрний ТЭЗҮ-ийг хийжээ. Нийт УИХ-ын 4, Засгийн газрын 5 тогтоолоор Туулын хурдны зам төслийг баталжээ. 2014 онд нарийвчилсан зураг төсвийг баталж 7 орц гарцтай замыг баталж байсан гэдгийг нийслэлийн удирдлагаас өглөө.
2025 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн, батлуулж, байгаль орчны нарийвчилсан нөлөөллийг мөн шинэчлэн хийлгэсэн.ТЭЗҮ-ийг шинэчлэхдээ гүүрийг 1,2 км байсныг 9.9 км, замыг зургаан эгнээ болгож нэмэгдүүлж олон улсын нээлттэй тендер зарлажээ. Одоогоор 400 тэрбум төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компаниудад өгчээ. Замын эрчмийн судалгааг хийхэд олон зам, уулзварын ачааллыг 34 хувиар бууруулна гэсэн тооцоо гаргажээ. Тойрог замуудтайгаа нийлбэл 50 хувиар бууруулна гэсэн тооцоог хийжээ.
НЗД-ын орлогч Т.Даваадалай "Барилгын ажлын үед байгаль орчинд үзүүлэх нөлөө дунд, бусад үед буюу ашиглалтад орсны дараа  бага гэсэн байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны дэргэдэх мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл  гарсан. Иймд бид замын ажлыг эхлүүлсэн.  
Тойрог 1 болон 2-р зам мөн зургаан эгнээ байна. Одоо нийслэлд 800 мянган машин бий. Цаашид энэ тоо өснө. ETC буюу жолоочоос төлбөрийг урьдчилаад авах боломжтой. Давхардсан тоогоор 200 мянган машин Туулын хурдны замаар зорчино.    
Энэ онд  нийслэлийн төсвөөс 800, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Учир нь 2027 оноос нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагагүй болно, том төслүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид бондын эргэн төлөлтөө тооцоолсон" гэлээ.
Х.Нямбаатар: Энэ төслийг гурван шатны шүүх л зогсооно. Гаднын байгууллагатай гэрээ хийсэн тул гэрээг цуцалбал хот маш их алдагдал хүлээнэ. Ард нийтийн санал асуулгыг энэ төслийн талаар явуулах хуулийн боломж байхгүй. И-Монголиагаар дамжуулж санал авч болно.    
Энэ төслийг зогсоосон хүмүүс л хариуцлага хүлээнэ. Бидний тооцоолж байгаагаар 2027 оны долдугаар сарын 1-нд зөвхөн зорчих хэсэг нээгдэнэ.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-04-01