1 CABINET ADOPTS MEASURES TO IMPROVE VEGETABLE SUPPLY, SUPPORT FARMERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/09      2 MONGOLIAN CIVIL SERVANTS ALLOWED TO WORK REMOTELY 1 DAY PER WEEK WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/09      3 MONGOLIA CANCELS STATE INSPECTIONS TO BOOST ECONOMY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/09      4 KAKAO BANK TARGETS MONGOLIA IN NEXT GLOBAL PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/04/08      5 MONGOLIA INVITES BIDS FOR MAJOR STEEL COMPLEX PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      6 PM UCHRAL FREEZES 3,000 CIVIL SERVICE POSITIONS, MOVES TO CUT WORKLOAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      7 THE CENTRAL BANK OF MONGOLIA SELLS GOLD AND SILVER BARS AS SOUVENIRS AND COLLECTIBLES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      8 GOVERNMENT CANCELS 2026 INSPECTION PLAN TO EASE PRESSURE ON BUSINESSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      9 DRAFT LAW ON RECALLING MEMBERS OF PARLIAMENT BACKED FOR DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/08      10 TRAFFIC POLICE STEP UP ACTION AGAINST UNDERAGE SURRON RIDERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/08      ДЭЛХИЙН БАНК: 2026 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВЬ ӨСӨХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     “PLAYTIME” НААДМЫН ЭХНИЙ АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ 2000-3000 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 32 МЯНГАН ГАДААД ИРГЭН БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     АНУ-ЫН ВИЗИЙН 15 МЯНГАН ДОЛЛАРЫН БАРЬЦАА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/09     KAKAOBANK ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭЛЭЛТИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ СОНГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Г.ДАМДИННЯМ: 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     МОНГОЛ УЛС ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 42-Т ЖАГСЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     Л.ЭНХ-АМГАЛАН: МҮИС ГЭХ НЭР ХУУЛЬ БУС. ГЭВЧ НЭР ОДОО ХЭР НЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн банк: 2026 онд Монголын эдийн засаг 5 хувь өсөх хүлээлттэй байна www.itoim.mn

Монголын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувьтай байсан бол энэ онд 5 хувь, дунд хугацаандаа 5.5 хувьтай байх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргажээ. Геополитикийн савлагаатай нөхцөл байдал болон уул уурхайн, хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарах төсөөлөл дээр үндэслэн уг таамгыг гаргасан байна.
Тус банкны тайланд дурдсанаар өнгөрсөн онд эдийн засаг өсөхөд гол нөлөө үзүүлсэн уул уурхайн салбарын өсөлт энэ онд дахин давтагдахгүй. Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх ч өнгөрсөн оныхтой ижил түвшинд хүрэхгүй. Мөн дэлхийн геополитикийн нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж байгаа энэ үед Монголын эдийн засаг харьцангуй тогтвортой байна. Энэ онд барилгын салбар эрчимжиж, тодорхой бүтээн байгуулалт хийнэ. Худалдаа үйлчилгээний салбар өмнөх онцтой харьцуулахад дараагийн жилүүдэд өсөж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөөлөлтэй байна. Үүний нөлөөгөөр эдийн засаг өсөж, ирэх онуудад 5.5 хувьд хүрч магадгүй гэж үзжээ.
Монгол Улс дэлхий дахинд өрнөж буй савлагаанд тэсвэртэй байгаа нь  үнэ тогтворжуулах гэрээ хийсэнтэй холбоотой. Дайн удаан үргэлжилвэл эрсдэл нэмэгдэнэ. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн инфляц 8.5 хувьтай байх төсөөллийг Дэлхийн банк гаргаад байна. Импорт тогтвортой өсөж, экспорт саарах төлөвтэй байгаа учраас гадаад худалдааны тэнцлийн дарамт нэмэгдэнэ гэдгийг тайландаа дурдлаа.
 
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-04-09