Зүй бус авирлаж, цагдааг үл тоосон БНХАУ-ын иргэдийг торгож, баривчилжээ www.eguur.mn
Олон нийтийн сүлжээнд БНХАУ-ын иргэн Сүхбаатарын талбайн баруун талд бие засаж буй бичлэг цацагдсан нь иргэдийн бухимдалыг ихээхэн хүргэсэн. Уг үйл явдал хоёр жилийн өмнө болсон бөгөөд тухайн иргэнд хуулийн арга хэмжээ авчээ.
Дээрх асуудлыг анх цагдаагийн байгууллага 2024 оны тавдугаар сарын 10-ний өдөр бүртгэж авсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж байв.
Х.ХУЛАН
Нийтэлсэн огноо2026-04-22





