Засгийн газар "Туулын хурдны зам" төслийг зогсоох шийдвэр гаргалаа www.eagle.mn
Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцжээ. Улмаар зогсоох шийдвэр гаргасан талаараа Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөө өглөө цахим хуудсаараа дамжуулан "Манай намын зарим бүлэглэл Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдастай байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц байхгүй. Надад Улаанбаатарыг түгжрэлгүй, утаагүй болгох ганцхан амбиц бий. Миний бие улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй" хэмээн мэдэгдээд байсан юм.
Нийтэлсэн огноо2026-04-22





