1 FRANCE TO SEND LARGE DELEGATION FOR COP17 CONFERENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/17      2 N.UCHRAL: HIGHER VAT REFUNDS WOULD BENEFIT CITIZENS WITH LUXURY CONSUMPTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/17      3 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      4 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      8 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      9 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      10 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ЕРӨНХИЙ САЙДЫН УРДААС ХАРЖ БАЙГААД ЗАСГИЙН ГАЗРЫН "КАССЫН МАШИН" БОЛОХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛ УЛСАД АНХНЫ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙСАН 15 ОБЪЕКТЫГ НИЙСЛЭЛ БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Ерөнхий сайдын урдаас харж байгаад Засгийн газрын "кассын машин" болохгүй гэж мэдэгдэв www.itoim.mn

Ерөнхий сайд Н.Учрал ногоон чөлөөлөлтийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкны удирдлагууд, хувийн хэвшлийнхэнтэй уулзав. Уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал татварын багц хуулийн төслийн хүрээнд хийх шинэчлэл, ногоон чөлөөлөлтийн хүрээнд ногоон шийдэл төсөл хөтөлбөрийг дэмжиж, ногоон зээлийн хугацааг 60 сар болгож, хэрэглээний зээлээс гаргана гэж мэдэгдэв.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт банкны салбарт баримтлах бодлого, инфляцын нөхцөл байдлын талаарх мэдээллээр илтгэл тавив. Илтгэлийнхээ өмнө тэрээр ямар бодлого баримтлахаа эргэн сануулж, товчхондоо Монголбанк Засгийн газрын "кассын машин" шиг ажиллахгүй, Засгийн газрын даалгавраар мөнгөний нийлүүлэлтээ нэмдэг алдааг давтахгүй гэдэг санааг тойруугаар Ерөнхий сайд Н.Учралын урдаас харж байгаад илэрхийлэв.
Тэрээр "Эдийн засгийн хөдөлгүүр бол Засгийн газар. Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр олон санаачилга хэрэгжүүлж ажиллаж байна. Төв банк бол эдийн засгийн хувьд тормоз, жолооны хүрд нь. Тиймээс бид өмнөх алдааг давтаж, Засгийн газрын хөдөлгүүрийг нэмж, зах зээлд мөнгө шахаж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх дээр алдаа гаргахгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр мөнгөний үнэ цэнийг тогтвортой барих, санхүүгийн салбарыг тогтвортой байлгах чиг үүргээ л барьж ажиллана. Өнөөдрийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг энэ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх, бодлого барьж ажиллана" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд зориулж зах зээлд их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхгүй, үндсэн чиг үүргээсээ гажсан бодлого бус бие даасан, хараат бус бодлогоо баримталж ажиллана гэдгээ Ерөнхий сайдын өмнөөс харж байгаад хэлэв.
Өчигдөрхөн Ерөнхий сайд Н.Учрал чуулганы индер дээрээс үнийн өсөлттэй холбоотой богино хугацааны арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Ингэхдээ Монголбанкны баримталж буй мөнгөний хэт хатуу бодлогыг зөөлрүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүн дээр үнийн зохицуулалт хийх асуудлыг Монголбанктай ярилцах асуудлыг хөндөнө гэдгээ мөн хэлсэн. Харин Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын хувьд бараа бүтээгдэхүүний үнийг барих, үнийн өсөлттэй холбоотойгоор хөнгөлөлттэй зээл нэрээр мөнгө нийлүүлэх бодлого баримтлахгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр илэрхийлж буй. Мөн ирэх зургадугаар сард Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар мөнгөний бодлогыг хатууруулж магадгүй гэж мэдэгдэв.
Ямартай ч Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ажлаа авсан цагаасаа Засгийн газартайгаа нэг хөнжилд орохгүй, бие даасан бодлого баримтална гэдгээ хатуу илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл ирэх долоо хоногт хэлэлцэх үнийн өсөлтийг хязгаарлах Засгийн газрын шийдвэрийг чухам ямар замаар хэрэгжүүлэх үү гэдгээс Төв банкны ерөнхийлөгчийн бодлогын хүч мэдрэгдэх болов уу.



Нийтэлсэн огноо2026-05-17