1 OPPORTUNITIES DISCUSSED TO INTRODUCE ADVANCED TECHNOLOGY IN EDUCATION SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/09      2 BUSINESS FREEDOM LAW HEADED FOR FAST-TRACK APPROVAL INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      3 ULAANBAATAR HOSTS CAREC TRANSPORT SECTOR COORDINATING COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/08      4 IN MAY ALONE, MONGOLIA WAS VISITED BY 84,035 FOREIGN TOURISTS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/08      5 MONGOLIA FACES DEMAND FOR 82,600 NEW WORKERS IN 2026 WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      6 TEMPORARY FACILITIES COMPLETED IN AHEAD OF UN COP17 CONFERENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/08      7 ULAANBAATAR DIALOGUE: FROM PEACEBUILDING TO ARTIFICIAL INTELLIGENCE WWW.ZMS.MN PUBLISHED:2026/06/08      8 ETT JSC TO DEVELOP BORTEEG COAL DEPOSIT INDEPENDENTLY AFTER FOREIGN BIDS FALL SHORT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/07      9 250 YEARS OF US INDEPENDENCE CELEBRATED AT SUKHBAATAR SQUARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/07      10 EBRD AND EU SUPPORT YOUTH ENTREPRENEURSHIP IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/06/07      ANTHROPIC КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ $965 ТЭРБУМД ХҮРЧ, OPENAI-Г ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/09     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026, 2027 ОНУУДАД 5.5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ХАСБАНК ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ЕСБХБ-ААС 80 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     “ИНВЕСКОР ПРОПЕРТИ” ХХК: “УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” ЖИЛИЙН ТАЙЛАН 2025-2026 WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ГОВЬ-АЛТАЙ ДАХЬ АЛТ, ЗЭС, НИКЕЛИЙН "МАЙХАН УУЛ" ТӨСЛИЙГ "АSIAN BATTERY METALS" 2045 ОН ХҮРТЭЛ ЭЗЭМШИНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     Б.БЯМБАСАЙХАН: УЛААНБААТАР ХОТОД 1966 ОНЫХ ШИГ ҮЕРИЙН НӨХЦӨЛ ҮҮСВЭЛ ХАМГААЛАХ ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ БУЮУ БЭТ ТОМИЛДОГ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     82 МЯНГАН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН АВАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     “ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НОГДОЛ АШГААСАА 20% ТАТВАР ТӨЛЖ БАЙГААГ ӨӨРЧЛӨХӨӨР ХУУЛЬД ТУСГАСАН” WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Anthropic компанийн үнэлгээ $965 тэрбумд хүрч, OpenAI-г гүйцэж түрүүлэв www.montsame.mn

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 


Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.02-2026.06.08)

ANTHROPIC КОМПАНИ $965 ТЭРБУМ ҮНЭЛГЭЭТЭЙГЭЭР IPO-Д БҮРТГҮҮЛЖ, OPENAI-Н ҮНЭЛГЭЭГ ДАВЛАА

2026 оны 6 дугаар сарын 1-нд Anthropic компани АНУ-ын Үнэт цаасны комисс (SEC)-д S-1 маягтаар нууцлалтай бүртгүүлж олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалах анхны алхмыг хийлээ.

Энэ бүртгэл нь Anthropic $65 тэрбум хэмжээтэй H цуврал санхүүжилтээ хаасны дараахан гарч ирсэн бөгөөд үүний дагуу компанийн үнэлгээ $965 тэрбумд хүрч, өрсөлдөгч OpenAI-г гүйцэж түрүүллээ. Тодруулбал OpenAI нь энэ оны 3 дугаар сарын сүүлчээр $122 тэрбумын санхүүжилтийг авсны дараа $852 тэрбумаар үнэлэгдсэн билээ. Bloomberg мэдээлснээр Morgan Stanley болон Goldman Sachs нар энэхүү IPO-г удирдан явуулах гол банкнуудаар сонгогджээ.

Anthropic  нь энэ онд $47 тэрбумын орлого олсон хэмээн тооцоологдсон ба энэ нь аудитын шалгалтаар гарсан бодит орлого биш, харин одоогийн хэмнэлд үндэслэн тооцсон таамаг юм. Anthropic-ийн хувьд хамгийн том өсөлтийг авчирсан бүтээгдэхүүн нь хиймэл оюун ухааны кодчиллын туслах программ болох Claude Code бөгөөд энэхүү программ нь 2025 оны 5-р сард нийтэд нээлттэй болсон цагаасаа аж ахуйн нэгжүүдийн программ хангамжийн багийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Одоогоор Anthropic нь жилд дор хаяж $1 сая зарцуулдаг 1,000 гаруй бизнес харилцагчтай бөгөөд Fortune 10 компаниудын 8 нь Claude хэрэглэгч болсон байна. Anthropic-ийн орлогын ойролцоогоор 80% нь корпорацын харилцагчдаас бүрддэг бол OpenAI компанийн хувьд энэ тоо 40% байдаг. Иймээс орлогын эх үүсвэр нь тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой хэмээн үзэж болно.

Түүнчлэн Anthropic нь АНУ-д Public Benefit Corporation (ашиг олохоос гадна нийгэм, байгаль орчин зэрэг нийтэд тустай зорилгыг хууль ёсоор тусгайлан тусгасан компанийн хэлбэр) хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг нь хөрөнгө оруулагчдын хувьд санхүүгийн тоон үзүүлэлтүүдээс гадна орхигдуулж болохгүй чухал хүчин зүйл болж байна. Ердийн корпорац хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэн тэргүүнд тавьдаг бол Anthropic нь бизнесийн салбарт ашиг олох болон хиймэл оюун ухааныг аюулгүй, хариуцлагатайгаар хөгжүүлэх эрхэм зорилгыг тэнцвэртэй хослуулах үүрэгтэй. Хөрөнгө оруулагчид энэхүү бүтцийг давуу тал гэж үзэх үү, эсвэл хязгаарлагдмал байдлаар хүлээн авах уу гэдэг нь эргэлзээтэй байна.

ИЗРАИЛ–ЛИВАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ?

Энэ оны 6 сарын 3-нд Израил болон Ливан улс Вашингтонд болсон хэлэлцээний үр дүнд гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн газрын тосны зах зээлд шууд нөлөөлж, өмнөх гурван өдрийн турш өсөөд байсан тосны үнийг бууруулав.

Тухайлбал, Брет төрлийн газрын тосны үнэ 0.69 хувиар буурч нэг баррель нь 97.14 ам.доллар болсон бол WTI төрлийн тосны үнэ 0.65 хувиар буурч 95.4 ам.долларт хүрсэн байна. Үүнээс өмнөх гурван өдрийн хугацаанд газрын тосны үнэ нийтдээ бараг 10 хувиар өсөөд байсан юм.

Иран улс Ливан дахь мөргөлдөөнийг зогсоохгүй бол АНУ-тай цөмийн асуудлаарх хэлэлцээрт ахиц гаргахгүй гэж мэдэгдэж байсан тул энэхүү гал зогсоох тохиролцоо нь Ираны цөмийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг урагшлуулах чухал алхам гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн хэдий ч газрын тосны үнэ буурсан ч нийлүүлэлтийн эрсдэл бүрэн арилаагүй хэвээр байна. Хормузын хоолойн нөхцөл байдал тогтворжоогүй байгаа бөгөөд худалдааны агуулахуудын нөөц зургаан долоо хоног дараалан буурчээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд нөөц 8 сая баррелиар багассан байна. Ийм хурдацтай бууралт нь урт хугацаанд газрын тосны үнийг дахин өсгөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Нөгөө талаас, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ногдуулсан төлбөр, зардал сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн онтой харьцуулахад дээд түвшинд хүрээд байна. Үүний улмаас тус улсын төсвийн орлого буурч, газрын тосны экспортын бодлогод дарамт учруулж байгаа аж.

Эдгээр нөхцөл байдлын үр дүнд ОХУ гадаад зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээгээ бууруулах магадлал нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн эрсдэлийг улам өсгөж болзошгүй байна.


Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

2026 оны 6 дугаар сарын эхний долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өндөр хэлбэлзэлтэй байлаа. Долоо хоногийн эхэнд АНУ болон Азийн зах зээлүүд технологийн салбарын өсөлтөөр түүхэн дээд түвшинд хүрсэн ч сүүлчээр АНУ-ын хүчтэй хөдөлмөрийн тайлангаас шалтгаалан бодлогын хүү өндөр хэвээр байх хүлээлт нэмэгдэж, зах зээл огцом буурлаа. Технологийн хувьцаанууд, ялангуяа хагас дамжуулагчийн салбар хүчтэй дарамтад орсон байна. Европын зах зээлүүд харьцангуй тогтвортой байсан ч геополитикийн тодорхойгүй байдал болон болгоомжлолын нөлөөгөөр сул гүйцэтгэлтэй байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын хандлага өөдрөгөөс болгоомжлол руу шилжсэн долоо хоног байлаа.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: -2.62%      
Dow Jones: -0.58%
Nasdaq: -5.09%  

АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт маш их хэлбэлзэлтэй байв. Долоо хоногийн эхэнд зах зээл хүчтэй өсөлттэй нээгдэж, гурван гол индекс зэрэг түүхэн дээд амжилтдаа хүрлээ. Nvidia компани шинэ хиймэл оюун ухааны чипээ танилцуулсны дараа S&P 500 индекс 7,599.96, Nasdaq 27,086.81, Dow Jones 51,078.88 нэгжид хаагдав. Пүрэв гарагт Dow Jones 874 нэгжээр өсөж 51,561.93 нэгжийн түүхэн рекорд тогтоосон боловч энэ өсөлт нь голчлон технологийн бус салбаруудтай хамааралтай бөгөөд хөрөнгө оруулагчид аажмаар технологийн салбараас гарч эхэлж байгаагийн дохио байлаа. Баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яам 5 дугаар сарын ажил эрхлэлтийн тайланг гаргахад хүлээлтийг бараг хоёр дахин давсан 172,000 ажлын байр шинээр бий болсон байсан бөгөөд үүний үр дүнд ХНС 2026 онд хүүгээ бууруулах магадлал багасаж зах зээл үүнд даруй хариу үйлдэл үзүүллээ. Nasdaq индекс 5.09%-иар буурч 25,709.43 нэгжид хаагдсан нь 2025 оны 4 дүгээр сараас хойших хамгийн том уналт байв. S&P 500 2.62%-иар, Dow Jones 0.58%-иар тус тус буурлаа. Үүнээс гадна Broadcom компани жилийн хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлтийн зорилтоо нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь салбарын хувьцааг дарамтад оруулж, уналтыг улам гүнзгийрүүлэв.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: +0.29%
STOXX Europe 600: +0.23%
DAX 40: -0.98%
CAC 40: +0.47%

Европын зах зээл технологийн хувьцааны эзлэх хувь харьцангуй бага байдгаас шалтгаалан АНУ болон Азийн зах зээлтэй харьцуулахад илүү тогтвортой байлаа. FTSE 100 индекс 0.29%-иар өсөж 10,368.05 нэгжид, STOXX Europe 600 индекс 0.23%-иар өсөж 622.66 нэгжид, Францын CAC 40 индекс 0.47%-иар өсөж 8,221.21 нэгжид тус тус хаагдав. Харин Германы DAX 40 индекс ганцаараа 0.98%-иар буурч 24,759.05 нэгжид хаагдлаа. Долоо хоногийн турш АНУ-Ираны эвлэрлийн хэлэлцээрийн явц болон Ойрх Дорнодын нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглалт хийж, зах зээлийн сэтгэл санаа хэвийн бус хэвээр үлдлээ.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225:  -0.06%
KOSPI: -3.83%
CSI 300:  -1.65%
SSEC: -0.97%

Азийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өнгөрсөн долоо хоногт бүгд уналттай хаагдлаа. Японы Nikkei 225 индекс бүс нутгийн хамгийн тогтвортой үзүүлэлтийг харуулж, долоо хоногийн эхэнд 66,629.6 нэгжээс нээгдэж 66,588.12 нэгжид хаагдан ердөө 0.06%-иар буурсан нь дэлхийн зах зээлийн хэлбэлзлийг харьцангуй сайн тэсвэрлэснийг илтгэж байна. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс бүс нутагт хамгийн их уналттай байсан бөгөөд 8,485.67 нэгжээс 8,160.59 нэгж болж долоо хоногт 3.83%-иар унав. Энэ нь KOSPI индексэд чипийн болон технологийн хувьцааны эзлэх хувь өндөр байдагтай холбоотой бөгөөд Broadcom компанийн хиймэл оюун ухааны чипийн зорилтоо нэмэгдүүлэхгүй гэсэн мэдэгдлийн дараах дэлхий нийтийн технологийн хувьцааны уналт KOSPI-д хүчтэй нөлөөлсөн гэж үзэж болно. Хятадын зах зээл ч мөн сөрөг үзүүлэлттэй хаагдаж, CSI 300 индекс 4,897.9 нэгжээс 4,816.92 нэгжид буурч 1.65%-иар, SSEC индекс 4,067.16 нэгжээс 4,027.74 нэгжид буурч 0.97%-иар тус тус уналаа. АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж өсөж, ФЕД 2026 онд хүүгээ бууруулах магадлал буурсан нь дэлхийн хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлж, Азийн зах зээлд ч дарамт үзүүлсэн байна.


Батболд.Ш



Нийтэлсэн огноо2026-06-09