Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно www.itoim.mn
Эрс шинэчлэл хөдөлгөөн цахим хаягаар хэсэг иргэн мэдээлэл хийж, Оюу толгой компанийн баяжмал ачсан машинуудыг гаргахгүй гэж зам хаасан талаараа шууд дамжуулсан.
Тодруулбал, Цагаан хад орчимд Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн зам хаасан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох үүрэг өгсөн байна.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-06-17





