НӨАТ босго 50 биш 400 сая боллоо www.gogo.mn
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улмаар нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төсөлд тусгасан НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая болгож нэмэгдүүлэх заалтыг Засгийн газраас орж ирсэн саналаар нь дэмжив. Хуулийн өөрчлөлт 2027 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Нийтэлсэн огноо2026-06-19





