1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-д болох "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор явлаа www.gogo.mn

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр мордлоо. 

Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор болно.

Дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцох аж.

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно. 

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.

Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн. 

Дэлхийн эдийн засаг, инноваци, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.

А. Номин



Нийтэлсэн огноо2026-06-22