Дэлхийн тэмээний өдөрт зориулан “Монгол тэмээний эдийн засаг” зөвлөлдөх уулзалт болно www.eguur.mn
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
• 10:00 цагт: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
• 10:00 цагт: Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлөөс “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний залуучуудын чуулган”-ыг НҮБ-ын байранд зохион байгуулна.
• 10:00 цагт: Дэлхийн тэмээний өдөрт зориулан “Монгол тэмээний эдийн засаг” зөвлөлдөх уулзалт “Корпорейт” зочид буудлын Конвеншн төвд болно.
• 10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль”-ийн нээлт болно.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
Орон нутагт:
• Дундговь: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт эхэлнэ.
• Хэнтий: Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол эхэлнэ.
• Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныгхүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Нийтэлсэн огноо2026-06-22





