1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна www.montsame.mn

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэв.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэв.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийлэв.

"Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа".

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна. Мөн

EPC-01 багц 100 хувь,

EPC-02 багц 67.1 хувь,

EPC-03 багц 44.4 хувь,

EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.


Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм.

Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулснаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Б.Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Ц.Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг ЕТГ мэдээлэв.

 

Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-06-22