Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 35 хувьд хүрчээ www.gogo.mn
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт 2025-05-14-нд болсон. Ажлын гүйцэтгэл 35 хувьд хүрчээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойших хоёр дахь төмөр зам болно.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, гурван сарын дараа барилгын ажлыг эхлүүллээ. Барилга угсралтын ажлыг ирэх онд ашиглалтад оруулах юм.
Б.Эрдэнэчимэг
Нийтэлсэн огноо2026-06-30





