1 TOURISM DRIVEN BY INFLATED FIGURES, LEFT BEHIND IN DEVELOPMENT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/21      2 MONGOLIA GREEN FINANCE CORPORATION LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/21      3 MONGOLIA AND GGGI SIGN DEAL TO STRENGTHEN GREEN DEVELOPMENT COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/21      4 MONGOLIA SEEKS JOINT S. KOREA-CHINA-JAPAN RESPONSE TO GOBI DUST AS COP17 DRIVES CROSS-BORDER COOPERATION WWW.KOREAPOST.COM PUBLISHED:2026/08/21      5 PRICE PROPOSALS SENT TO PROCURE 179 MEDICINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/20      6 EX-PRESIDENT MOON TO VISIT MONGOLIA, A POTENTIAL US-NORTH KOREA SUMMIT SITE WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/08/20      7 ASIA-PACIFIC COMMUNITY: CHINESE KNOW-HOW FUELS MONGOLIA'S GOBI GREENING DRIVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/20      8 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2026/08/20      9 UNLOCKING MONGOLIA'S UNDERGROUND COPPER WWW.RIOTINTO.COM PUBLISHED:2026/08/19      10 MONGOLIA APOLOGISES AFTER CHINA RAISES SECURITY CONCERNS ABOUT PROTESTERS AT OIL CAMP WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/19      ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛСАН ШИГ ЧАНГАЛЖ, 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭСЭН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН: 3111 ИРГЭН 107.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ТӨСВИЙН ОРЛОГО 2.4 ИХ НАЯДААР ТАСРААД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ЕСДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ЕБС-ИУДАД СОШИАЛ МЕДИА АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН МОНГОЛД ИРНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ТӨМӨР ЗАМЫН ТРАССТАЙ ОГТЛОЛЦОЖ БУЙ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫГ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ШАРХАДАНД 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/20     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВЧ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАТА ТӨВИЙГ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шархаданд 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулжээ www.montsame.mn

 Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд барьсан барилгуудыг бусад стандарт барилгатай харьцуулахад амьдарч буй иргэнд эрчим хүчний хэмнэлт 25, усны хэмнэлт 20-25, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувьтай гэж үнэлжээ.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байгаа. Өнөөдөр эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо. Улаанбаатар хотын ногоон орон сууц нь дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчин болон хүнд ээлтэй барилгын материал ашиглаж, ус, эрчим хүчний хэмнэлттэйгээр барьсан нь амьдарч буй хүмүүстээ ээлтэй. Цаашид бид хувийн хэвшилтэй хамтран 4200 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлнэ. Төслийн үр дүнд 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.ц эрчим хүч, 5.5 сая литр усыг хэмнэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна” хэмээн ярилаа.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд нийт 4200 айлын ногоон орон сууцыг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам, 3800 авто машины зогсоолын хамт цогцоор нь барихаар төлөвлөж байгаа аж. Ногоон орон сууцны 10 хувийг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Энэ нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй орчныг бий болгосон хамгийн том орон сууцны төсөл юм. Орц, гарц чөлөөтэй, дотоод зохион байгуулалт нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэйгээр төлөвлөсөн аж. 



Нийтэлсэн огноо2026-08-21