1 FROM COAL TO COPPER: MONGOLIA’S NEW ECONOMIC ERA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/09/01      2 XI SAYS CHINA TO ADVANCE HAND IN HAND ALONG PATH OF MODERNIZATION WITH MONGOLIA WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/09/01      3 GOVERNMENT SUBMITS 2027 BUDGET, HIGHLIGHTS FIRST OYU TOLGOI DIVIDEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      4 PM UCHRAL TO ATTEND EASTERN ECONOMIC FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      5 INSIDE MONGOLIA'S GREEN DATA CENTRE PUSH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/01      6 PRESIDENTS KHURELSUKH AND XI JINGPING MEET IN BISHKEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      7 K-FOOD FINDS BOOMING NEW MARKET IN MONGOLIA’S CONVENIENCE STORES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/09/01      8 ULAANBAATAR RAIL FREIGHT BYPASS NEARS COMPLETION WWW.RAILWAYGAZETTE.COM PUBLISHED:2026/08/31      9 IRAN, MONGOLIA FMS MEET IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2026/08/31      10 ON THE GROUND IN MONGOLIA WWW.ASIAASSET.COM PUBLISHED:2026/08/31      "ЕСДҮГЭЭР САРД АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ЕСДҮГЭЭР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ШАТАХУУН ЗАХИАЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД 1.3 САЯ СУРАЛЦАГЧ ХАМРАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 107 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     М.САНЖААДОРЖ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН АШГИЙГ ТӨСӨВТ БҮРДҮҮЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     2027 ОНД ТӨСВИЙН АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТУСГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ШИ, ПУТИН НАР “СИБИРИЙН ХҮЧ-2” ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Есдүгээр сард АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй" www.news.mn

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өмнө нь мэдээлэл өгч байсанчлан орон нутгийн шатахууны ачилтыг нэмэгдүүлж, Монгол Улсын хэмжээнд үүссэн шатахууны хангамжийн доголдлыг арилгах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 134 шатахуун түгээх станцад нийт 1,492 тонн АИ-92 төрлийн шатахуун, орон нутгийн 125 шатахуун түгээх станцад 1,597 тонн автобензин ачиж хүргэсэн байна.

Өмнө нь орон нутаг руу өдөрт дунджаар 800-900 тонн шатахуун нийлүүлж байсан бол одоо энэ хэмжээг 1,500 тонн орчимд хүргэж нэмэгдүүлээд байна.

Энэ долоо хоногт багтаан улсын хэмжээнд үүссэн шатахууны хангамжийн доголдлыг арилгахаар ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд 30-40 суманд тодорхой хэмжээний шатахууны хомсдол, доголдол үүссэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд ойрын хугацаанд эдгээр сумыг шатахуунаар хангахыг зорьж байна.

Үүний дараагийн шатанд томоохон шатахуун түгээх станцын сүлжээнд харьяалагддаггүй, хувийн жижиг шатахуун түгээх станцуудын хангамжийг анхаарч ажиллана. Эдгээр станцуудыг цөөн тооны бөөний борлуулалт эрхэлдэг компаниуд хангадаг. Тиймээс цаашид томоохон сүлжээ шатахуун түгээх станцтай импортлогч компаниудаар дамжуулан жижиг шатахуун түгээх станцуудын шатахууны хангамжийг хангах үүрэг даалгаврыг өнөөдрийн Шуурхай штабын хуралдаанаар өгсөн.

Та бүхэн мэдэж байгаачлан долдугаар сард шатахууны нөөц багассантай холбоотойгоор татан авалтын хэмжээ буурч, улмаар өнөөгийн хангамжийн доголдол үүссэн.

Өдөрт дунджаар 26 вагон автобензин импортоор орж ирдэг байсан бол наймдугаар сард энэ хэмжээ 35.8 вагон болж нэмэгдсэн. Манай улсын ердийн хэрэглээ өдөрт 34 вагон байдаг. Хэдийгээр шатахууны хэрэглээ тодорхой хэмжээгээр өсөж байгаа боловч өнөөдөр татан авч буй хэмжээтэй харьцуулахад хэвийн нөхцөлд шилжих боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

Мөн есдүгээр сард холбогдох эх үүсвэрүүдээс авах шатахууны хэмжээг бүрэн баталгаажуулсан. Иймээс цаашид шатахууны нийлүүлэлтэд дахин тасалдал, доголдол үүсгэхгүйгээр улсын хэмжээнд хэвийн хангалт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, иргэд шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор орон сууц болон гэртээ шатахуун нөөцөлж байгаа нь эргээд аюулгүй байдлыг алдагдуулах, гал түймэр гарах, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө сүйдэх хүртэл ноцтой эрсдэлийг бий болгож байна.

Есдүгээр сард АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй бөгөөд шатахууны хангамж баталгаатай болсон. Тиймээс иргэд та бүхэн зориулалтын бус саванд шатахуун хадгалах, гэр болон орон сууцандаа нөөцлөх зэрэг үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.



Нийтэлсэн огноо2026-09-01