1 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      3 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      4 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      5 MONGOLIA, UAE SIGN ENERGY COOPERATION MOU WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      6 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      7 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      8 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      9 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      10 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллана www.montsame.mn

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруитай уулзаж, Монгол Улсын ЭХЯ, АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Талууд санамж бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах системийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилахыг ЭХЯ мэдээллээ.

АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож буй Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцуулав. Мөн Абу Даби хөгжлийн сан, G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх, ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, түүнийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Тус айлчлал нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, эдийн засгийн боломжийг АНЭУ-ын хөрөнгө оруулалт, технологи, туршлагатай уялдуулж, эрчим хүчний салбарт төсөл, хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр хөгжүүлэх, экспортын боломж бүрдүүлэх хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж буйгаараа ач холбогдолтой юм.



Нийтэлсэн огноо2026-09-10